Менежер

– ЕБС

9.0 Нийтлэг асуултууд


9.0 Нийтлэг асуултууд

1. Хичээлийн батлагдсан дүнг хэрхэн засах вэ?

Батлагдсан хичээлийн дүнг сургалтын менежерийн эрхээр цуцлах үйлдэл хийгдсэний дараа засах боломжтой.

Сургалтын менежер хичээлийн дүн цонхоор  хичээл эсвэл суралцагчийн нэр мэдээлэл дээр дарж орж суралцагч, хичээлийг нь сонгож Дүн цуцлах товч дарсанаар уг хичээлийн дүнг засварлах боломжтой байна.

Анхаарах зүйлс: Зөвхөн боловсролын түвшинд засах боломжтой гэдэг нь Бага боловсрол , Суурь боловсролын түвшинг суралцаж төгссөн суралцагчийн дүнг засах боломжгүйг анхаарна уу.

Жишээ нь:

а. 6-р ангийн суралцагчийн 1-5 ангийн хичээлийн дүнг засах боломжгүй.

б. 9-р ангийн суралцагчийн 6-8-р ангийн хичээлийн дүнг засах боломжтой.

2. Хичээлийн дүн шилжиж ирсэн суралцагчийн дүн харагдаж байна. Иймээс энэ суралцагчийн дүнг шивэхгүй байх уу?

Идэвхтэй хичээлийн жил суралцагч шинээр шилжиж ирсэн үед шилжиж ирсэн дүн Дүнгийн мэдээлэл дээр харагдаж байгаа боловч уг суралцагчийн дүнг заавал Боловсролын түвшинд шивж оруулах шаардлагатай. Учир нь сургуулийн хэв шинжээс шалтгаалан судлагдахуун, хичээлийн нэрсийн жагсаалт өөр байгаа тул заавал шивж оруулсанаар хичээлийн дүн оруулах боломжтой.

3. Гадаадад ерөнхий боловсролын сургуулиас Монгол улсын ерөнхий боловсролын сургуульд шилжиж ирсэн бол дүнгийн мэдээлэлийг хэрхэн шивж оруулах вэ?

МУ-ын ЕБС-д мөрдөж буй үнэлгээний системд дүйцүүлэх боломжгүй тул тухайн сургуульд шилжиж ирж суралцсанаас хойшхи үеийн сурлагын дүнг тооцож, боловсролын баримт бичигт бичнэ.