Багш

– ЕБС

6.1 Боловсролын бичиг баримт


6.1 Боловсролын бичиг баримт

Боловсролын бичиг баримт суурь, бүрэн дунд боловсролыг амжилттай төгссөн суралцагчдад баримт бичиг шинээр олгох, нөхөн олгохтой холбоотой үйлдлүүдийн зааврыг тусгасан.

Анги удирдсан багш боловсролын баримт бичгийг суралцагчид баримт бичгийг шинээр олгох болон нөхөн олгоход дараах дараалалаар хуваарилана.

Анхаарах нь: Суурь бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг амжилттай дүүргэж төгссөн төлөвтэй суралцагчид баримт бичиг олгоно.

Анги удирдсан багш нарт дараах цонхоор сургалтын менежерээс хуваарилагдсан баримтын дугаар харагдана.

1. Боловсролын баримт бичиг модуль дотор зөвхөн тухайн сургууль, ангид хуваарилагдсан баримт бичгийн дугаар харагдана.

2. Баримт бичгийг Бүрэн дунд болон суурь боловсролын гэрчилгээ үнэмлэхийг сонгож харуулна.

3. Хайлт баримт бичгийн дугаарлалтыг хайлтаар харах боломжтой.

4. Баримт бичгийн олгосон болон хуваарилагдсан бүх баримт бичгийн бүртгэлийг татаж авахаар харах боломжтой.