Менежер

– ЕБС

9.1 Хичээлийн дүн бүртгэх ажиллагаа


9.1 Хичээлийн дүн бүртгэх ажиллагаа

Тухайн суралцагчийн суралцаж байгаа анги болон өмнөх ангиудад судалсан хичээлүүдийн жилийн эцсийн дүн, үнэлгээг бүртгэх үйл ажиллагааг энэ хэсэгт гүйцэтгэж болно.

Хичээлийн дүн бүртгэх ажиллагааг 2 хэлбэрээр гүйцэтгэж болно.

1. Хичээлээр:        Тухайн нэг хичээлийг сонгож ангийн бүх хүүхдийн дүнг нэг цонхноос бүртгэж болно.

2. Суралцагчаар:  Тухайн нэг суралцагчийг сонгож судалсан бүх хичээлийг нэг цонхноос бүртгэж болно.

1. Ангийн багш нь сурагчдын дүнг хичээл тус бүрээр нэмнэ. Суралцагчийн дүн нь “Бүртгэсэн” төлөвт шилжинэ. Бүртгэсэн дүнгийн мэдээллээ Сургалтын менежертээ илгээж баталгаажуулах шаардлагатай. Илгээгдсэн дүн нь “Хянагдаж байгаа” төлөвт шилжинэ. “Хянагдаж байгаа” төлөвтэй дүнг хасах боломжгүй байна.

2. Менежер анги бүлгийг сонгож суралцагчдын дүнгийн жагсаалтыг шалгана.

3. Менежер “Хянагдаж байгаа” төлөвтэй сурагчийн дүнг хянана.

3.1 Менежер Буруу эсвэл алдаатай гэж үзвэл суралцагчийн хичээлийн дүнг цуцалж болно. Дүн нь “Цуцлагдсан” төлөвт шилжинэ.

3.2 Менежер Дүнг хянаад зөвшөөрч байвал Баталгаажуулалт хийнэ.

4. Ангийн багш цуцлагдсан дүнг хянаж, өөрчлөлт оруулаад батлуулахаар дахин илгээж болно.

Төгсөх ангийн хувьд анхаарах нь:

- Заавал болон сонгон судлах хичээлийн дүнг бүлгийн сурагч бүрээр бүртгэсэн байх шаардлагатай.
- Батлагдсан дүн нь төгсөх ангийн суралцагчдын хувьд судлагдахууны дүн бодоход ашиглагдана.

Бага:
- 5-р ангид судалсан хичээлийн дүнг шинээр бүртгэх
- 1, 2, 3, 4-р ангид судалсан хичээлийн дүнг нягтлах, дутуу бол нөхөж бүртгэх

Суурь:
- 9-р ангид судалсан хичээлийн дүнг шинээр бүртгэх
- 6, 7, 8-р ангид судалсан хичээлийн дүнг нягтлах, дутуу бол нөхөж бүртгэх

Бүрэн дунд:
12-р ангид судалсан хичээлийн дүнг шинээр бүртгэх
10, 11-р ангид судалсан хичээлийн дүнг нягтлах, дутуу бол нөхөж бүртгэх

Хэрэглэгчийн эрх - Хийх үйлдлүүд

Хичээлийн дүнг оруулах хэсэгт Анги удирдсан багш болон Сургалтын менежерүүд дараах үйлдэлийг хийх боломжтой.

Анхаарах зүйлс

  • Тухайн ангид судалсан байх хөтөлбөрт тусгагдсан хичээлүүдийг бүрэн эсэхийг шалгах.
  • Ангийн бүх суралцагчийн төлөв Идэвхтэй, баталгаажуулалтын төлөв Батлагдсан байх.