Арга зүйч

– СӨБ

3. Элсэлтийн комиссын үйл ажиллагаа


Элсэлтийн комисс нь тухайн цэцэрлэгт хамрагдах хүсэлт ирүүлсэн хүүхдүүдийг санамсаргүй түүврийн аргаар сонгох үйл ажиллагаа зохион байгуулна.

* Хяналтын тооноос илүү гарсан хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгон шалгаруулна.

* Тухайн цэцэрлэгт хяналтын тооноос цөөн хүүхэд бүртгүүлсэн тохиолдолд цэцэрлэгт шууд хамрагдана.

Элсэлтийн комисс нь дараах алхамчилсан зааврьн дагуу үйл ажиллагааг удирдана.

2022 оны 02 сарын 25-ны өдрийн 09:00 цагт Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Багахангай дүүргүүд, 2022 оны 02 сарын 25-ны өдрийн 10:00 цагт

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Налайх, Багануур дүүргийн цэцэрлэгүүд санамсаргүй түүврийн аргаар хүүхэд сонгох үйл ажиллагаа эхэлнэ.

Шалгаруулалт эхлэхээс өмнө заавал бүртгүүлсэн хүүхдийн нэрсийг хэвлэн хадгална.

1. Элсэлтийн бүртгэлийн системийн линк-  https://elselt.esis.edu.mn/login

2. Системд нэвтрэхдээ элсэлтийн комиссийн эрх болох  es6010****** кодтой эрхээр нэвтэрнэ.

3. Элсэлтийн комиссын эрхээр нэвтрэх үед систем нь дараах байдлаар харагдах бөгөөд 2 нас, 3 нас, 4 нас, 5 настай хүүхдийн хяналтын тоо болон бүртгүүлсэн хүүхдийн тоог харуулна. Хамгийн түрүүнд бүртгүүлсэн хүүхдийн нэрсийг хэвлэж архивлах бөгөөд дараа нь шалгаруулах товчийг дарж санамсаргүй түүврийн аргаар хүүхдийг сонгоно.

 3.1 Хянах самбар

 3.2 Шалгаруулалтын үр дүн

Бүртгүүлсэн хүүхдийн мэдээлэл дараах байдлаар харагдана. Хүүхдийн насыг сонгож, бүртгүүлсэн хүүхдийн тоог тус бүрд нь хэвлэнэ.

* Санамсаргүй түүврийн аргаар хүүхэд сонгох үйл ажиллагааг эхлүүлэх цаг нь болсон бол шалгаруулах товчийг дарж, тийм гэдэг сонголтыг хийнэ. Хяналтын тоонд сонгогдсон хүүхдийн мэдээллийг баруун талын баганад ялгаж харуулна.

* Элсэлтийн бүртгэл дууссан тохиолдолд хяналтын тоонд багтсан хүүхдийн мэдээллийг хэвлэн нийтэд мэдээлнэ.