Багш

– ЕБС

Хоол үйлдвэрлэлийн системтэй ажиллах гарын авлага


Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний талаарх нэгдсэн мэдээллийн сангийн цахим систем юм.

Үдийн хоол хөтөлбөрт хамрагдсан хүүхдийн тоо, хоол үйлдвэрлэлийн бүртгэл хөтлөх, хоолны шим тэжээлийн хэмжээ, цэс хуваарийг хянах, түүхийн эдийн бүртгэл хөтлөх нэгдсэн мэдээллийн цахим систем бөгөөд шаардлагатай тайлан мэдээг нэгтгэн гаргах зорилготой.

  • Хийгдсэн хоолны бүртгэл
  • Хоолны орц найрлага
  • Хамрагдсан хүүхдийн тоо
  • Стандарт өртгөөр шаардлагатай ТЭМ тооцох
  • Хоол бүрийн шимт тэжээлийн бодисын хэмжээ
  • Хоолны тайлан
  • Бэлэн бүтээгдэхүүний цэсийг харах

Хэрэглэгч: Хоол зүйч, Тогооч, Нярав, Багш, Сургалтын менежер/Удирдлага, Эцэг эх асран хамгаалагч, БГ/БХ/НБГ, БШУЯ

Эх үүсвэр: “Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны жор технологи” гарын авлага бүхий жишиг хоол, иж бүрдлийн ном

  1. Хоол зүйч / ES6510111009/

Хоол зүйч ESIS системд өөрийн эрхээр хандана. Хоол зүйч үдийн хоолны цэс, хуваарь бүртгэх, тогоочийн оруулсан мэдээллийг хянах,  эцэг эхийн үнэлгээ болон сэтгэгдэлийг харах үйлдлүүдийг хийнэ.

1.1. Өдрийн хоолны хуваарь оруулах

  1. Хоол зүйчийн эрхээр системд нэвтэрнэ.
  2. Хоолны хуваарь цэсийг сонгоно.

  1. Хоолны хуваарь оруулах товч дарна.

  1. Хоолны төрлийг 1, 2-р хоолыг сонгож хадгалах үйлдлийг хийнэ.

  1. Хоолны хуваарь дараах байдлаар харагдана.

  1. Хоолны шим тэжээл, илчлэг, уураг, өөх тос, нүүрс усыг сонгогдсон хоолны нэрний ард байрлах сум дээр дарж мэдээллийг харна.

  1. Үдийн хоолны хуваарь хасах үйлдлийг

Сонгогдсон хоолны нэрний ард байрлах сум дээр дарж хасах үйлдэл хийнэ.

1.2.  Бэлэн бүтээгдэхүүн 

* Бэлэн бүтээгдэхүүнд 1-р хоол, 2-р хоол, Хачир, салат, нарийн боов, Уух зүйлс, Иж бүрдэл хоолны цэснүүдийн орц харах боломжтой. Дараах байдлаар хоолзүйч дээр харагдана. 

 

* Бэлэн бүтээгдэхүүний орцийг excel файлаар татаж харах боломжтой

1.3. Хоолны тайлан

Үдийн хоолны дараах 5 тайлан гарна.

1. "Үдийн хоол" Хөтөлбөрийн хүүхдийн хоолны цэс - 7 хоног (Ердийн хөтөлбөр 1-5 анги)

2. "Үдийн хоол" Хөтөлбөрт хамрагдсан суралцагчдын өдрийн нэгтгэл тайлан /анги бүлэг, хүүхдийн ирц, хамрагдалт/

3. "Үдийн хоол" Хөтөлбөрийн хоолны хуваарьт тайлан /огноо, гараг, хоол, шим тэжээлийн хэмжээ/

4. "Үдийн хоол" Хөтөлбөрт хамрагдсан хүүхдийн Эцэг эхээс өгсөн үнэлгээний өдрийн нэгтгэл тайлан /сургууль, анги, хамрагдалт, үнэлгээний үзүүлэлт /

5. "Үдийн хоол" -ны хяналтын хуудас тайлангууд хоолны тайлан цэсэнд харагдана.

1.3.1.  "Үдийн хоол" Хөтөлбөрийн хүүхдийн хоолны цэс - 7 хоног (Ердийн хөтөлбөр 1-5 анги)

Хуваарийн дагуу зохиогдсон Хоолны нэр, Хоолны орц ТЭМ, Илчлэг, шимт бодисын хэмжээнүүд 7 хоногоор дэлгэрэнгүй тайлан гарна. 

1.3.2. "Үдийн хоол" Хөтөлбөрт хамрагдсан суралцагчдын өдрийн нэгтгэл тайлан

Анги бүлэг, хүүхдийн ирц, хамрагдалтийн тоо гарах бөгөөд тайлан татаж харах боломжтой.


1.3.3.  "Үдийн хоол" Хөтөлбөрийн хоолны хуваарьт тайлан

Огноо, гараг, хоол, шим тэжээлийн хэмжээ, хамрагдсан болон хамрагдаагүй суралцагчдын тоог хугацааны тохиргоог хийж харах боломжтой

1.3.4. "Үдийн хоол" Хөтөлбөрт хамрагдсан хүүхдийн Эцэг эхээс өгсөн үнэлгээний өдрийн нэгтгэл тайлан

Сургууль, анги, хамрагдалт, үнэлгээний үзүүлэлтийн тоо тайланд гарна.

1.3.5. "Үдийн хоол" -ны хяналтын хуудас тайлангууд хоолны тайлан цэсэнд харагдана.

Үдийн хоолонд хамрагдсан суралцагчдын тоо, ноолны нэр, хоолны зураг, эцэг эхийн сэтгэгдэл болон үнэлгээг харна.

  1. Тогооч / ES6610111009  /

Тогооч өөрийн нэвтрэх нэр, нууц үгээр  хоолны систем рүү хандана. Хоолны хуваарь цэс рүү орж 7 хоногоор төлөвлөгдсөн хоолны цэсийг харах тухайн өдрийн хоолны зургийг дарах, гүйцэтгэлийн үнэлгээг/ангийн ирсэн суралцагчдын тоо/ оруулна.

2. Ердийн сургуулийн 1-5 р ангийн хоолны цэс дараах байдлаар системд харагдана.

Тогооч /Мобайл/

  • Тогооч Esis аппликэйшнийг ашиглан дараах үйлдлийг хийнэ.

    1. Хоолны хуваарь харах

    2. Хоолоо бэлтгэж хоолны зураг оруулах

    3. Анги бүрд олгосон гүйцэтгэл бүртгэх

  

3. Багшийн систем

Анги удирдсан багш суралцагчдын өдрийн ирц, хоолны гүйцэтгэлийг өөрийн эрхээс хийж өгсөнөөр суралцагчид үдийн хоолонд хамрагдах боломжтой.  

3.1 Суралцагчдын өдрийн ирцийг бүртгэсэн тохиолдолд үдийн хоолонд суралцагч нар хамрагдана. 

3.2. Суралцагчид үдийн хоолыг идсэн идээгүй гүйцэтгэлийг дараах алхамын дагуу хийнэ. Идээгүй суралцагчийн тэмдэглэлийг хийж хадгалах товчийг дарна.

 

4. Эцэг эхийн систем- web

 Эцэг эх өөрийн хүүхдээ parent системд холбосон тохиолдолд хүүхдийн үдийн хоолны   цэс 7 хоногоор харагдана.

  • Сурагчийн хэсэг цэсний- Үдийн хоол дэд цэсийг сонгож хүүхдийн хоолны хуваарийг харна.

  • Үдийн хоолны хуваарь 7 хоногоор системд дараах байдлаар харагдана.

  • Тухайн өдрийн хоолны цэс, шимт тэжээлийн нийт бодисын хэмжээ харах боломжтой.

  • Тухайн өдрийн үдийн хоолны шимт бодисын нийт хэмжээг шимт бодис товчийг дарж харна.

 

  • 1-р хоол, 2-р хоол, хачир салатны шимт тэжээлийн бодисын хэмжээг шимт бодис товчийг дарж тус бүрт нь харна.

  • Суралцагчийн эцэг эх үдийн хоолны талаарх санал хүсэлт болон 1-5 хүртэлх одоор үнэлгээ өгөх боломжтой.
  • Шар ододыг дарж хоолны амт чанарын үнэлгээ өгнө

 

  • Хэрэв 3-аас бага үнэлгээ өгсөн тохиолдолд эцэг эх сэтгэгдэл бичиж илгээнэ.

 

  • Эцэг эхийн бичсэн сэтгэгдэл он, сар, өдөр цаг, минут дараах байдлаар харагдана

 

Эцэг эхийн систем- mobile

 ESIS мобайл аппликейшн ашиглан өдөрт ямар үдийн хоолонд ямар хоол идэж байгаа, илчлэг хэмжээ, шимт бодисын хэмжээг харах боломжтой.

  • Эцэг эх өөрийн нэвтрэх нэр, нууц үгээр хандана.
  • Суралцагчийн мэдээллээс  үдийн хоол цэсийг сонгож хуваарь хоолны цэсийг харна.

  

  • Үдийн хоолны хуваарь, хоолны шимт бодисын хэмжээ, хоолны цэс, дараах байдлаар харагдана.

    

  • Суралцагчийн эцэг эх үдийн хоолны талаарх санал хүсэлт болон 1-5 хүртэлх одоор үнэлгээ өгөх боломжтой.
  • Шар ододыг дарж хоолны амт чанарын үнэлгээ өгнө