Менежер

– ЕБС

Тандалт судалгааны зөвлөмж


  1. Ерөнхий боловсролын сургалтын байгууллагад нэвтрэх үед суралцагч, багш, ажилчдын биеийн байдлын бүртгэл хөтлөх
    1. Сургалтын байгууллага нь сургуулийн орчинд коронавируст халдвараас сэргийлэх, тандалт хийх, хариу арга хэмжээ авах багийг 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй томилон ажиллуулна.
    2. Сургалтын байгууллага нь багш, ажилтан, суралцагч бүрд QR код бүхий үнэмлэхийг системээс хэвлэн олгоно. QR код бүхий үнэмлэхийг менежер, анги удирдсан багш мөн эцэг, эхийн системээс хэвлэх боломжтой.

    1. Сургалтын байгууллагын тандалтын баг нь мобайл төхөөрөмж дээр ESIS апликэйшнийг татаж суулгасан байна.
    2. Тандалтын багийн нэвтрэх бүртгэл хөтлөх системийн хэрэглэгчийн эрхийг Аймаг, дүүргийн боловсролын газар, хэлтсээр дамжуулан хүргүүлсэн.
    3. .Багш, ажилтан, суралцагчдыг сургуульд ирэхэд Тандалтын баг халууныг хэмжиж, үнэмлэхийн QR кодыг ESIS апликэйшн ашиглан бүртгэж нэвтрүүлнэ.
    4. Сургалтын байгууллагад нэвтрэх үед  багш, ажилтан, суралцагч хэвийн бус халуунтай, ковидын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд урьдчилан бэлтгэсэн тусгаарлах өрөөнд тусгаарлаж, эрүүл мэндийн асуумжийг системд бүртгэж бөглөнө.

  1. Тандалтын баг болон анги удирдсан багш нь суралцагчийн сургуульд ирээгүй шалтгааныг өдөр бүр эцэг, эх, асран хамгаалагчаас тодруулж бүртгэх.
    1. Тандалтын баг болон анги удирдсан багш нь esis.edu.mn болон bagsh.esis.edu.mn системийн “Өдрийн ирц”-д суралцагчийн сургалтын байгууллагад ирээгүй шалтгааны бүртгэлийг хөтөлнө.

    1. Тандалтын баг болон анги удирдсан багш нь суралцагчийн ирээгүй шалтгааныг “Өдрийн ирц”-ийн бүртгэлд:

a. Өвчтэй бол

        • Ковид-19 шалтгаантай
        • Бусад өвчлөл

b. Чөлөөтэй бол

        • Ковид-19 хавьтал
        • Бусад

гэсэн ангилалаар системд өдөр бүр бүртгэнэ.

      

  1. Сургалтын байгууллагын менежер нь багш, ажилчдын ирц бүртгэх
    1. Сургалтын байгууллагын менежер нь esis.edu.mn системийн “Сургалтын байгууллагын асуумж” цэсны “Ажилтны ирцийн нэгтгэл”-д багш, ажилтны сургалтын байгууллагад ирээгүй шалтгааны бүртгэлийг хөтөлнө.

    1. Багш, ажилчдын сургалтын байгууллагад ирээгүй шалтгааныг “Ажилтны ирцийн нэгтгэл”-д
  1. Өвчтэй бол
        • Ковид-19 шалтгаантай
        • Бусад өвчлөл
  2. Чөлөөтэй бол
        • Ковид-19 хавьтал
        • Бусад
  3. Ажлын бус өдөр /Тухайн ажлын өдөр ажилтан ажиллах хувиаргүй байвал ирцийн бүртгэлд ажлын бус өдрөөр тэмдэглэнэ./

гэсэн ангилалаар системд өдөр бүр бүртгэнэ.

 

  1. Сургалтын байгууллагын менежер нь хичээл, сургалтын зохион байгуулалтын мэдээллийг бүртгэх
    1. Сургалтын байгууллагын менежер нь esis.edu.mn системийн “Сургалтын байгууллагын асуумж” цэсны “Сургалтын хэлбэрийн асуулга”-д анги, бүлэг тус бүрийн сургалтын хэлбэрийн бүртгэлийг хөтөлнө.

    1. Хичээл, сургалтын зохион байгуулалтын мэдээллийг “Сургалтын хэлбэрийн асуулга”-д
      • Танхимын
      • Танхимын болон танхимын бус хосолсон /5:9/
      • Зайн
      • Хаасан
      • Сургалтын үйл ажиллагаа эрхлээгүй

гэсэн ангиллаар системд өдөр бүрт бүртгэж илгээнэ.

    1. Хичээл, сургалтын зохион байгуулалтын мэдээллийг анги, бүлэг тус бүрээр нэг удаа бүртгэхэд дараагийн өдрүүдэд өмнөх өдрийн мэдээллээр бүртгэгдсэнээр гарч ирнэ. Иймд:
      • Тухайн өдөр хичээл, сургалтын зохион байгуулалтад өөрчлөлт ороогүй бол шууд илгээх боломжтой.
      • Хичээл, сургалтын зохион байгуулалтад өөрчлөлт орсон бол өөрчлөлт орсон анги бүлгийн мэдээллийг засан мэдээллийг илгээнэ.

Танхимын болон танхимын, танхимын бус хосолсон /5:9/ - Коронавируст халдвар /Ковид-19/-ын үед ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалт зохион байгуулахад мөрдөх түр журамын 2.2-д хичээлийг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулна гэж заасны дагуу сонгон бүртгэнэ.

Зайн - Коронавируст халдвар /Ковид-19/-ын үед ерөнхий болосвролын сургуулийн хичээл, сургалт зохион байгуулахад мөрдөх түр журамын 2.3-д ковидын нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор танхимын сургалтыг зогсоож, 7 хоногийн хугацаатай зайн сургалтад шилжинэ гэж заасны дагуу сонголт хийж бүртгэнэ.

Хаасан -  Коронавируст халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор хичээл, сургалтын үйл ажиллагааг явуулах боломжгүй болж зогсоосон үед тухайн төрлийг сонголт хийж бүртгэнэ.

Сургалтын үйл ажиллагаа эрхлээгүй – Коронавируст халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор хичээл, сургалтын үйл ажиллагааг явуулж эхлээгүй үед тухайн төрлийг сонголт хийж бүртгэнэ.

 

  1. Ковидын үеийн нөхцөл байдлын тайлан
    1. Сургалтын байгууллага нь дараах тайлан мэдээнүүдийг гаргаж ажиллана. Үүнд:
      • Ирцийн нэгтгэл /өдөр, 7 хоногоор, сараар/
      • Маягт 1.1 – Танхимаар хичээллэж байгаа анги, бүлэг, суралцагчдын тайлан
      • Маягт 1.2 – Танхимын болон танхимын бус хосолсон /5:9/ хэлбэрээр хичээллэж байгаа анги, бүлэг, суралцагчдын тайлан
      • Маягт 2.1 – Халдварын тохиолдол бүртгэгдсэний улмаас сургалтын үйл ажиллагаа явуулаагүй сургууль, бүлэг, суралцагчдын тайлан
      • Маягт 2.2 – Тодорхой хугацаанд цахим сургалтанд шилжсэн сургууль, бүлэг, суралцагчдын тайлан
      • Маягт 3.1 – Ойрын хавьталаар тусгаарлалтад байгаа суралцагч, багш, ажилтны тайлан & Коронавируст халдвараар өвчилсөн суралцагч, багш, ажилтны тайлан
      • Маягт 4.1 – Танхимын бус хэлбэрээр сурах сонголт хийсэн суралцагчдын тайлан
      • Маягт 5.1 – Хичээл, сургалт зохион байгуулалтын нэгтгэл тайлан
    2. Дээрх тайлангуудыг тандалтын баг болон жижүүр багшийн эрхээр орж гаргана.
    3. Ковидын үеийн нөхцөл байдлын тайлангуудыг өдөр бүр БСУГ, БШУЯ-ны түвшинд нэгтгэн харуулж байгаа.
    4. Тайлан
      • Ирцийн нэгтгэл /өдөр, 7 хоногоор, сараар/

Ирцийн нэгтгэл тайлан - суралцагчийн өдрийн ирц, ажилтны ирцийн бүртгэлээс өдөр, 7 хоног, сараар нэгтгэгдэн гарна.

 

 

      • Маягт 1.1 – Танхимаар хичээллэж байгаа анги, бүлэг, суралцагчдын тайлан

Маягт 1.1 – Сургалтын хэлбэрийн асуулгыг бүртгэсэнээр гарна.

 

      • Маягт 1.2 – Танхимын болон танхимын бус хосолсон /5:9/ хэлбэрээр хичээллэж байгаа анги, бүлэг, суралцагчдын тайлан

Маягт 1.2 – Сургалтын хэлбэрийн асуулгыг бүртгэсэнээр гарна.

 

      • Маягт 2.1 – Халдварын тохиолдол бүртгэгдсэний улмаас сургалтын үйл ажиллагаа явуулаагүй сургууль, бүлэг, суралцагчын тайлан

Маягт 2.1 – Сургалтын хэлбэрийн асуулгыг бүртгэсэнээр гарна.

 

      • Маягт 2.2 – Тодорхой хугацаанд цахим сургалтанд шилжсэн сургууль, бүлэг, суралцагчдын тайлан

Маягт 2.2 – Сургалтын хэлбэрийн асуулгыг бүртгэсэнээр гарна.

      • Маягт 3.1 – Ойрын хавьталаар тусгаарлалтад байгаа суралцагч, багш, ажилтны тайлан & Коронавируст халдвараар өвчилсөн суралцагч, багш, ажилтны тайлан

Маягт 3.1 - суралцагчийн өдрийн ирц, ажилтны ирцийг бүртгэсэнээр гарна.

 

      • Маягт 4.1 – Танхимын бус хэлбэрээр сурах сонголт хийсэн суралцагчдын тайлан

Маягт 4.1 – Сургалтын хэлбэрийн асуулгыг бүртгэсэнээр гарна.

      • Маягт 5.1 – Хичээл, сургалт зохион байгуулалтын нэгтгэл тайлан

 

Бүх тайлангуудыг Мэдээлэл татах товчны тусламжтайгаар XLS форматаар татаж авах боломжтой.

  1. Эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийнхээ хичээллэх хэлбэрээс үл хамааран parent.edu.mn вэб болон мобайл апликэйшн ашиглан суралцагчийн ирээгүй шалтгаан, эрүүл мэндийн байдлыг анги удирдсан багшид мэдээллэх

 

Эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийнхээ эрүүл мэндийн байдал болон хүүхэд нь ойрын хавьтал болсон мөн ковидоор өвчилсөнийг Эцэг, эхийн систем -ийн “Чөлөөний хүсэлт”-ээр дамжуулан анги удирдсан багшид мэдэгдэх боломжтой.