Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

(З-ДБ-24) Зөвлөл, хорооны гишүүд, сургуулиар


ДЭД БҮЛЭГ-5.4: Сургуулийн зөвлөл

Тайлангийн нэр 1: ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ

Товч нэр: З-ДБ-24 Зөвлөл, хорооны гишүүд, сургуулиар

Маягтын төрөл: Захиргааны маягт

Үндэслэл: Үндэсний статистикийн хорооны даргын “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлахыг зөвшөөрөх тухай” 2020 оны 03 сарын 24-ны өдөр А/30 тоот тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлах тухай” 2020 оны 05 сарын 27-ны өдөр А/223 тоот тушаал

Зорилго: Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтан, үндсэн багшийн мэдээллийг шилжилт хөдөлгөөний нэмэгдсэн, хасагдсан шалтгаан бүрээр ажилтны албан тушаалын төрөл, хүйсээр харах

Тайлант хугацаа: Жил бүрийн 10 сарын 15-ны дотор

Хамрах хүрээ: Дээд боловсролын сургалтын байгууллага(ДБСБ) нь зөвлөлийн гишүүдийн мэдээллийг ДБУМС-ын “Зөвлөл, хороо” модульд бүртгэж тайлан бодуулж баталгаажуулан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (БАЭТЗТБ)-д ирүүлнэ.

ОН, ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК

ХИЧЭЭЛИЙН ЖИЛ ТОВЧ НЭР ТАЙЛАНГИЙН КОД ТАЙЛАНГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ НЭР МАЯГТЫН ТӨРӨЛ
2019-2020 оны хичээлийн жил Аймаг, нийслэл, өмчийн хэлбэр, ангиллаар З-ДБ-34 ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ, аймаг, нийслэл, дүүргээр Албан ёсны маягт

 

Заавар: (З-ДБ-24) МАЯГТ НӨХӨХ ЗААВАР

А.Үндсэн мэдээлэл Сургалтын байгууллага (багана А) -Дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй сургалтын байгууллагын нэрийг бичнэ. МД (багана Б) -Мөрийн дэс дугаарыг дугаарлан бичнэ. Зөвлөлийн нийт гишүүд (багана 1:3) –Дээд боловсролын сургалтын байгууллагын зөвлөлд сонгогдон хамаарагдаж буй нийт гишүүдийн тоог (багана 1)-т, эрэгтэй гишүүдийн нийт тоог (багана 2)-т, эмэгтэй гишүүдийн нийт тоог (багана 3)-т тус тус бичнэ багана1=(2+3)=(4+7+10+13+16). Удирдах зөвлөл -Их сургууль, дээд сургууль, коллежийн удирдах зөвлөл нь “Боловсролын тухай” хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдан үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ /Дээд Боловсролын тухай хуулийн 11.2-р зүйл/. Удирдах зөвлөл (багана 4:6) -Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлд сонгогдсон нийт гишүүдийн тоог (багана 4)-т, эрэгтэй гишүүдийн тоог (багана 5)-д, эмэгтэй гишүүдийн тоог (багана 6)-д тус тус бичнэ багана4=(5+6). Захиргааны зөвлөл (багана 7:9) -Захирлын дэргэд захиргааны зөвлөл ажиллаж болно /Дээд Боловсролын тухай хуулийн 11.6-р зүйл/. Захиргааны зөвлөлд сонгогдсон гишүүдийн нийт тоог (багана 7)-д, эрэгтэй гишүүдийн тоог (багана 8)-д, эмэгтэй гишүүдийн тоог (багана 9)-д тус тус бичнэ багана7=(8+9). Эрдмийн зөвлөл (багана 10:12) -Сургалт-эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоож, түүний онол, арга зүйн түвшин, ач холбогдол, үр дүнг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах зорилгоор их сургууль, дээд сургуульд эрдмийн зөвлөл, коллежид сургалт-арга зүйн зөвлөл ажиллана /Дээд Боловсролын тухай хуулийн 11.4-р зүйл/. Эрдмийн зөвлөлд сонгогдсон нийт гишүүдийн тоог (багана 10)-т, эрэгтэй гишүүдийн тоог (багана 11)-т, эмэгтэй гишүүдийн тоог (багана 12)-д тус тус бичнэ багана10=(11+12). Сургалт-арга зүйн зөвлөл (багана 13:15) -Сургалт-эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоож, түүний онол, арга зүйн түвшин, ач холбогдол, үр дүнг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах зорилгоор их сургууль, дээд сургуульд эрдмийн зөвлөл, коллежид сургалт-арга зүйн зөвлөл ажиллана /Дээд Боловсролын тухай хуулийн 11.4-р зүйл/. Сургалт-арга зүйн зөвлөлд сонгогдсон нийт гишүүдийн тоог (багана 13)-т, эрэгтэй гишүүдийн тоог (багана 14)-т, эмэгтэй гишүүдийн тоог (багана 15)-д тус тус бичнэ багана13=(14+15). Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл (багана 16:18) -Магистр, докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, хэрэгжилтэд хяналт тавина /Дээд Боловсролын тухай хуулийн 8.8-р зүйл/. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд сонгогдсон нийт гишүүдийн тоог (багана 16)-д, эрэгтэй гишүүдийн тоог (багана 17)-д, эмэгтэй гишүүдийн тоог (багана 18)-д тус тус бичнэ багана16=(17+18). Бүгд (мөр 1) –Монгол Улсын дээд боловсрол