Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

(А-ДБ-15.1) Хөрөнгийн хуримтлал


ДЭД БҮЛЭГ-9.2: Хөрөнгө

Тайлангийн нэр 1: ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ХӨРӨНГИЙН 20... ОНЫ МЭДЭЭ

Товч нэр: (А-ДБ-15.1) Хөрөнгийн хуримтлал

Маягтын төрөл: Албан ёсны маягт

Үндэслэл: Үндэсний статистикийн хорооны даргын “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлах тухай” 2020 оны 03 сарын 24-ны өдөр А/31 тоот тушаал

Зорилго: Дээд боловсролын сургалтын байгууллагын хөрөнгийн нийт хуримтлалын мэдээллийг хөрөнгийн төрөл бүрээр оны эхэнд, оны эцэст мөнгөн дүнгээр харах

Тайлант хугацаа: Жил бүрийн 3 сарын 12-ны дотор

Хамрах хүрээ: Дээд боловсролын сургалтын байгууллага(ДБСБ) нь хөрөнгийн нийт хуримтлалын мэдээллийг ДБУМС-ын “Байгууллагын санхүү” модульд бүртгэж тайлан бодуулж баталгаажуулсны дараа Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (БАЭТЗТБ) тайлан баталгаажуулан Үндэсний статистикийн хороонд ирүүлнэ.

ОН, ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК

ХИЧЭЭЛИЙН ЖИЛ ТОВЧ НЭР ТАЙЛАНГИЙН КОД ТАЙЛАНГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ НЭР МАЯГТЫН ТӨРӨЛ
2019-2020 оны хичээлийн жил Аймаг, нийслэл, өмчийн хэлбэр, ангиллаар З-ДБ-34 ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ, аймаг, нийслэл, дүүргээр Албан ёсны маягт

 

Заавар: (А-ДБ-15.1) МАЯГТЫГ НӨХӨХ ЗААВАР

В. Хөрөнгийн нийт хуримтлал Үндсэн хөрөнгө (мөр 68) -Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нэгээс дээш жил давтан эсвэл үргэлжлэн ашигладаг хөрөнгө бөгөөд үүнд барилга, байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, газрын сайжруулалт, үржлийн мал, олон наст ургамал, оюуны өмчийн хөрөнгө багтана. Энд 20-р дансны холбогдох дүнг тавина мөр68=(69+70+74+79+83).
Орон сууцны барилга (мөр 69) -Аль ч улиралд хүн амьдрахад зориулагдсан болон зориулалтын бус барилга, автомашины гарааж зэргийг хамруулна. Тухайлбал, бүх төрлийн байшин, гэр, нийтийн зориулалттай байр, дотуур байр, усан онгоц болон нийтийн зориулалттай орон сууцыг мөн хамруулна. Бусад барилга, байгууламж (мөр 70) -Орон сууцны бус зориулалттай үйлдвэр, үйлчилгээний барилга, байгууламж, далан, зам, гүүр, шугам, сүлжээ болон газар, хөрс сайжруулалтаас бүрдэнэ мөр70=(71:73).
Машин, тоног төхөөрөмж (мөр 74) -Өрхийн эцсийн хэрэглээнд эзэмшиж байгаагаас бусад тээврийн хэрэгсэл тоног төхөөрөмжөөс бүрдэнэ. Харьцангуй бага үнэтэй болон тогтмол худалдан авдаг гар багаж зэргийг машин, тоног төхөөрөмжид оруулахгүй. Түүнчлэн орон сууцны болон орон сууцны бус барилгын бүтцэд хамрагддаг барилгын салшгүй хэсэг болох машин, тоног төхөөрөмжийг мөн оруулахгүй. Цэрэг дайны зориулалтаар худалдан авсан зэр зэвсгийн системээс бусад машин, тоног төхөөрөмжийг энд оруулна мөр74=(75:77). Өсөж үрждэг хөрөнгө (мөр 79) -Байгууллагын шууд хяналт, удирдлагын дор үр төл болон үр жимсээ байнга давтан өгдөг мал амьтан, мод, ургамлыг хамруулна. Үйлдвэрлэгдэхгүй хөрөнгийн эзэмших эрх шилжихтэй холбогдсон зардал (мөр 82) -Газар дээр түгээмэл тохиолддог. Үйлдвэрлэгдэхгүй хөрөнгөд газар, байгалийн нөөц, баялаг, ус, эрчим хүчний нөөц орно. Эзэмших эрх шилжихтэй холбогдсон зардалд дараах зардал багтана. Үүнд: Хөрөнгийг худалдан авч байгаа болон худалдаж байгаа хоёр талын мэргэжлийн үйлчилгээний бүх төлбөр, шимтгэл; худалдан авагчаас тусад нь нэхэмжилсэн худалдаа, тээврийн зардал; хөрөнгийн эзэмших эрх шилжүүлэхтэй холбогдон худалдан авагчаас төлөх бүх татвар; хөрөнгийг худалдахтай холбогдуулан төлөх аливаа татвар; худалдан авч байгаа болон худалдаж байгаа хөрөнгийн үнийн дүнд ороогүй угсрах, суурилуулах аливаа зардал; хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, тухайн хөрөнгийн байсан байгаль орчныг сэргээхэд шаардагдах аливаа зардал орно.
Оюуны өмчийн бүтээгдэхүүн (мөр 83) -Биет шинж чанаргүй, хүний оюуны хүчин чармайлтаар бий болдог, нэг буюу түүнээс дээш жил ашиглагддаг, өөрийн эзэмшигчиддээ давуу болон онцгой эрх, өрсөлдөөний давуу талыг олгосон хөрөнгийг ойлгоно. Үүнд шинжилгээ судалгаа, хөгжлийн ажил, геологи хайгуулын ажил болон үнэлгээ, компьютерийн програм хангамж, мэдээллийн сан, утга зохиол, урлагийн эх бүтээл, лиценз, патент зэрэг орно мөр83=(84:86+89+90).
Үнэт зүйлсийн хуримтлал (мөр 91) -Үнэт зүйлсийг үнэт металл, чулуу; эртний эдлэл, түүх соёл, гар урлалын бүтээл; бу