(З-ДБ-8.4) Гадаадад зээл, тэтгэлэгт хамрагдсан суралцагч, мэргэжлийн чиглэлээр
ОН, ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК
ХИЧЭЭЛИЙН ЖИЛ | ТОВЧ НЭР | ТАЙЛАНГИЙН КОД | ТАЙЛАНГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ НЭР |
---|---|---|---|
2019-2020 оны хичээлийн жил | Аймаг, нийслэл, өмчийн хэлбэр, ангиллаар | З-ДБ-34 | ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ, аймаг, нийслэл, дүүргээр |
Заавар: (З-ДБ-8.4) МАЯГТ НӨХӨХ ЗААВАР
Б.Үндсэн мэдээлэл МД (багана Б) - Мөрийн дэс дугаарыг дугаарлан бичнэ. Нийт суралцагчид (багана 1:3) -Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад санхүүгийн дэмжлэг аван суралцаж буй нийт суралцагчдын тоог (багана 1)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 2)-т, эмэгтэй суралцагчдын тоог (багана 3)-т тус тус бичнэ. Багана: 1=(2+3)=(4+7+10+13) Дипломын боловсрол (багана 4:6) – Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын боловсролд санхүүгийн дэмжлэг (зээл, тэтгэлэг, суралцангаа ажиллах, буцалтгүй тусламж) аван суралцаж буй суралцагчдын нийт тоог (багана 4)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 5)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 6)-д тус тус бичнэ. Багана4=(5+6). Бакалаврын боловсрол (багана 7:9) – Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын боловсролд санхүүгийн дэмжлэг (зээл, тэтгэлэг, суралцангаа ажиллах, буцалтгүй тусламж) аван суралцаж буй суралцагчдын нийт тоог (багана 7)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 8)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 9)-д тус тус бичнэ. Багана7=(8+9). Магистрын боловсрол (багана 10:12) – Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагын магистрын боловсролд санхүүгийн дэмжлэг (зээл, тэтгэлэг, суралцангаа ажиллах, буцалтгүй тусламж) аван суралцаж буй суралцагчдын нийт тоог (багана 10)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 11)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 12)-д тус тус бичнэ. Багана10=(11+12). Докторын боловсрол (багана 13:15) – Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагын докторын боловсролд санхүүгийн дэмжлэг (зээл, тэтгэлэг, суралцангаа ажиллах, буцалтгүй тусламж) аван суралцаж буй суралцагчдын нийт тоог (багана 13)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 14)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 15)-д тус тус бичнэ. Багана13=(14+15). Бүгд (мөр 1) – Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад санхүүгийн дэмжлэг аван суралцаж буй нийт суралцагчдын тоог бичнэ. Үүнээс задалж (мөр 2:31) -Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад санхүүгийн дэмжлэгт хамрагдан суралцаж буй суралцагчдыг мэргэжлийн чиглэлээр нь (ерөнхий чиглэл, төрөлжсөн чиглэл, нарийвчилсан чиглэл) ангилан гаргана. Мэргэжлийн чиглэлийн ангиллыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны А/78, 2014 оны А/370, 2015 оны А/138, 2015 оны А/262, 2017 оны А/52, 2019 оны А/336 дугаар тушаалын “Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай” хавсралтаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх диплом, бакалавр, магистр, докторын мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/ индекс”, ЮНЕСКО-гоос 2013 онд гаргасан “Боловсролын мэргэжлийн чиглэл-ISCED-F”-ийг баримтална. Боловсролын мэргэжлийн чиглэл нь 3 үе шаттай, дээрээс доош буюу ерөнхий чиглэл, төрөлжсөн чиглэл, нарийвчилсан чиглэл гэсэн тогтолцоотой, 4 оронтой тоогоор кодлогдсон байна. 10 ерөнхий чиглэл, 29 төрөлжсөн мэргэжил, 80 орчим нарийвчилсан мэргэжлээр хуваагдсан байна. Мэргэжлийн чиглэл нь боловсролын асуудал эрхэлсэн сайдын тушаалаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллага”-д мөрдөх диплом, бакалавр, магистр, докторын хөтөлбөр байна.
Түвшин Чиглэлийн ангилал Чиглэлийн тоо 1-р түвшин Ерөнхий чиглэл 10 2-р түвшин Төрөлжсөн мэргэжил 29 3-р түвшин Нарийвчилсан мэргэжил ≅80