(З-ДБ-8.3)Гадаадад зээл, тэтгэлэгт хамрагдсан суралцагч, улсаар
ДЭД БҮЛЭГ-4.13: Санхүүгийн дэмжлэг(гадаадад)
Тайлангийн нэр 1: ГАДААД УЛСАД ЗЭЭЛ, ТЭТГЭЛЭГ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР СУРАЛЦАЖ БУЙ СУРАЛЦАГЧИЙН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ, тив, улсаар
Товч нэр: (З-ДБ-8.3) Гадаадад зээл, тэтгэлэгт хамрагдсан суралцагч, улсаар
Маягтын төрөл: Захиргааны маягт
Үндэслэл: Үндэсний статистикийн хорооны даргын “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлахыг зөвшөөрөх тухай” 2020 оны 03 сарын 24-ны өдөр А/30 тоот тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлах тухай” 2020 оны 05 сарын 27-ны өдөр А/223 тоот тушаал
Зорилго: Гадаад улсад Боловсролын зээлийн сангийн тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжаар суралцаж буй суралцагчийн мэдээллийг тив, улс бүрээр нийт суралцагч, боловсролын түвшин, шинээр нэмэгдсэн, хүйсээр ялган харах
Тайлант хугацаа: Жил бүрийн 2 сарын 25, 7 сарын 25-ны дотор
Хамрах хүрээ: Дээд боловсролын сургалтын байгууллага(ДБСБ) нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем(ДБУМС)-ийн “Санхүүгийн дэмжлэг” модульд суралцагчийн санхүүгийн дэмжлэгийн мэдээллийг оруулан тайлан бодуулж баталгаажуулсны дараа Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага(БАЭТЗТБ)-д тайлан ирүүлнэ.
ОН, ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК
ХИЧЭЭЛИЙН ЖИЛ | ТОВЧ НЭР | ТАЙЛАНГИЙН КОД | ТАЙЛАНГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ НЭР |
---|---|---|---|
2019-2020 оны хичээлийн жил | Аймаг, нийслэл, өмчийн хэлбэр, ангиллаар | З-ДБ-34 | ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ, аймаг, нийслэл, дүүргээр |
Заавар: (З-ДБ-8.3) МАЯГТ НӨХӨХ ЗААВАР
Б.Үндсэн мэдээлэл МД (багана Б) - Мөрийн дэс дугаарыг дугаарлан бичнэ. Нийт суралцагчид (багана 1:4) -Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад санхүүгийн дэмжлэг аван суралцаж буй нийт суралцагчдын тоог (багана 1)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 2)-т, эмэгтэй суралцагчдын тоог (багана 3)-т, тухайн тайлант хугацаанд шинээр санхүүгийн дэмжлэгт хамрагдсан суралцагчдын тоог ((багана 4)-т тус тус бичнэ. Багана: 1=(2+3)=(5+9+13+17) Дипломын боловсрол (багана 5:8) – Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын боловсролд санхүүгийн дэмжлэг (зээл, тэтгэлэг, суралцангаа ажиллах, буцалтгүй тусламж) аван суралцаж буй суралцагчдын нийт тоог (багана 5)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 6)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 7)-д, тухайн тайлант хугацаанд шинээр санхүүгийн дэмжлэгт хамрагдсан суралцагчдын тоог (багана 8)-д тус тус бичнэ. Багана5=(6+7). Бакалаврын боловсрол (багана 9:12) – Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын боловсролд санхүүгийн дэмжлэг (зээл, тэтгэлэг, суралцангаа ажиллах, буцалтгүй тусламж) аван суралцаж буй суралцагчдын нийт тоог (багана 9)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 10)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 11)-д, тухайн тайлант хугацаанд шинээр санхүүгийн дэмжлэгт хамрагдсан суралцагчдын тоог (багана 12)-д тус тус бичнэ. Багана9=(10+11). Магистрын боловсрол (багана 13:16) – Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагын магистрын боловсролд санхүүгийн дэмжлэг (зээл, тэтгэлэг, суралцангаа ажиллах, буцалтгүй тусламж) аван суралцаж буй суралцагчдын нийт тоог (багана 13)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 14)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 15)-д, тухайн тайлант хугацаанд шинээр санхүүгийн дэмжлэгт хамрагдсан суралцагчдын тоог (багана 16)-д тус тус бичнэ. Багана13=(14+15). Докторын боловсрол (багана 17:20) – Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагын докторын боловсролд санхүүгийн дэмжлэг (зээл, тэтгэлэг, суралцангаа ажиллах, буцалтгүй тусламж) аван суралцаж буй суралцагчдын нийт тоог (багана 17)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 18)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 19)-д, тухайн тайлант хугацаанд шинээр санхүүгийн дэмжлэгт хамрагдсан суралцагчдын тоог (багана 20)-д тус тус бичнэ. Багана17=(18+19).
Тайлангийн нэр 2: ГАДААД УЛСАД ЗЭЭЛ, ТЭТГЭЛЭГ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР СУРАЛЦАЖ БУЙ СУРАЛЦАГЧИЙН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ, мэргэжлийн чиглэлээр Товч нэр: (З-ДБ-8.4) Гадаадад зээл, тэтгэлэгт хамрагдсан суралцагч, мэргэжлийн чиглэлээр