(З-ДБ-8.1) ДБСБ-ын санхүүгийн дэмжлэгт хамрагдсан суралцагч, төрлөөр
ДЭД БҮЛЭГ-4.12: Санхүүгийн дэмжлэг(дотоодод)
Тайлангийн нэр 1: ДБСБ-ЫН ТЭТГЭЛЭГ, ЗЭЭЛ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИД ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧИЙН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ
Товч нэр: (З-ДБ-8.1) ДБСБ-ын санхүүгийн дэмжлэгт хамрагдсан суралцагч, төрлөөр
Маягтын төрөл: Захиргааны маягт
Үндэслэл: Үндэсний статистикийн хорооны даргын “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлахыг зөвшөөрөх тухай” 2020 оны 03 сарын 24-ны өдөр А/30 тоот тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлах тухай” 2020 оны 05 сарын 27-ны өдөр А/223 тоот тушаал
Зорилго: Дээд боловсролын сургалтын байгууллагын тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжид хамрагдсан суралцагчийн мэдээллийг тэтгэлэг, зээлийн төрөл бүрээр нийт суралцагч, боловсролын түвшин, дамжаа, шинээр нэмэгдсэн, хүйс, санхүүжүүлэгч эх үүсвэрийн төрлөөр ялган харах
Тайлант хугацаа: Жил бүрийн 2 сарын 25, 7 сарын 25-ны дотор
Хамрах хүрээ: Дээд боловсролын сургалтын байгууллага(ДБСБ) нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем(ДБУМС)-ийн “Санхүүгийн дэмжлэг” модульд суралцагчийн санхүүгийн дэмжлэгийн мэдээллийг оруулан тайлан бодуулж баталгаажуулсны дараа Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага(БАЭТЗТБ)-д тайлан ирүүлнэ.
ОН, ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК
ХИЧЭЭЛИЙН ЖИЛ | ТОВЧ НЭР | ТАЙЛАНГИЙН КОД | ТАЙЛАНГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ НЭР |
---|---|---|---|
2019-2020 оны хичээлийн жил | Аймаг, нийслэл, өмчийн хэлбэр, ангиллаар | З-ДБ-34 | ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ, аймаг, нийслэл, дүүргээр |
Заавар: (З-ДБ-8.1) МАЯГТ НӨХӨХ ЗААВАР
Б.Үндсэн мэдээлэл МД (багана Б) - Мөрийн дэс дугаарыг дугаарлан бичнэ. Нийт суралцагчид (багана 1) - Дээд боловсролын сургалтын байгууллагад тэтгэлэг, зээл, суралцангаа ажиллах, буцалтгүй тусламжаар суралцаж буй нийт суралцагчдын тоог (багана 1)-т бичнэ Багана: 1=(2+8+16+21). Дипломын боловсрол (багана 2:7) - Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын боловсролд тэтгэлэг, зээл, суралцангаа ажиллах, буцалтгүй тусламжаар суралцагчдын нийт тоог (багана 2)-т, анги, дамжаагаар (багана 3:6), тайлант хугацаанд шинээр санхүүгийн дэмжлэгт хамрагдсан суралцагчдын тоог (багана 7)-д тус тус бичнэ. багана2=(3÷6). Бакалаврын боловсрол (багана 8:15) - Дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын боловсролд тэтгэлэг, зээл, суралцангаа ажиллах, буцалтгүй тусламжаар суралцагчдын нийт тоог (багана 8)-т, анги, дамжаагаар (багана 9:14), тайлант хугацаанд шинээр санхүүгийн дэмжлэгт хамрагдсан суралцагчдын тоог (багана 15)-д тус тус бичнэ. багана8=(9÷14). Магистрын боловсрол (багана 16:20) - Дээд боловсролын сургалтын байгууллагын магистрын боловсролд тэтгэлэг, зээл, суралцангаа ажиллах, буцалтгүй тусламжаар суралцагчдын нийт тоог (багана 16)-т, анги, дамжаагаар (багана 17:19), тайлант хугацаанд шинээр санхүүгийн дэмжлэгт хамрагдсан суралцагчдын тоог (багана 20)-д тус тус бичнэ. багана16=(17÷19). Докторын боловсрол (багана 21:26) - Дээд боловсролын сургалтын байгууллагын докторын боловсролд тэтгэлэг, зээл, суралцангаа ажиллах, буцалтгүй тусламжаар суралцагчдын нийт тоог (багана 21)-т, анги, дамжаагаар (багана 22:25), тайлант хугацаанд шинээр санхүүгийн дэмжлэгт хамрагдсан суралцагчдын тоог (багана 26)-д тус тус бичнэ багана21=(22÷25). Нийт суралцагчдын тоо (мөр 1:3) - Дээд боловсролын сургалтын байгууллагад санхүүгийн дэмжлэгээр суралцаж буй нийт суралцагчдын тоог (мөр 1)-т, эмэгтэй суралцагчдын тоог (мөр 2)-т, эрэгтэй суралцагчдын тоог (мөр 3)-т, нийт зарцуулсан мөнгөн дүнг (мөр 4)-т тус тус бичнэ. Мөр1= Мөр(2+3)=(5+9+13+17)=(21+23+25+27+29+31+33+35), Мөр2=Мөр(6+10+14+18), Мөр3=Мөр(7+11+15+19), Мөр4=Мөр(8+12+16+20)=(22+24+26+28+30+32+34+36) Зээл (мөр 5:8) - Дээд боловсролын сургалтын байгууллагад зээлээр суралцаж буй нийт суралцагчдын тоог (мөр 5)-д, хүйсээр ангилан (мөр 6:7)-т, нийт зээлийн мөнгөн дүнг (мөр 8)-т тус тус бичнэ. Тэтгэлэг (мөр 9:12) - Дээд боловсролын сургалтын байгууллагад тэтгэлгээр суралцаж буй нийт суралцагчдын тоог (мөр 9)-д, хүйсээр ангилан (мөр 10:11)-т, нийт тэтгэлэгийн мөнгөн дүнг (мөр 12)-т тус тус бичнэ. Суралцангаа ажиллах (мөр 13:16) - Дээд бол