(А-ДБ-11) Гадаадад суралцагч, улсаар
ДБ-1: Дээд боловсролын статистик тайлан
ДЭД БҮЛЭГ-4.11: Гадаадад суралцагч
Тайлангийн нэр 1: ГАДААД УЛСАД СУРАЛЦАЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ, тив, улсаар
Товч нэр: (А-ДБ-11) Гадаадад суралцагч, улсаар /Код: А-ДБ-11/
Маягтын төрөл: Албан ёсны маягт
Үндэслэл: Үндэсний статистикийн хорооны даргын “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлах тухай” 2020 оны 03 сарын 24-ны өдөр А/31 тоот тушаал
Зорилго: Гадаад улсад дээд боловсрол эзэмшиж буй монгол улсын иргэдийн мэдээллийг харьяалагдах тив, улс бүрээр нийт суралцагч, боловсролын түвшин, хүйс, төлбөрийн эх үүсвэрээр ялган харах Тайлант хугацаа: Жил бүрийн 11 сарын 25-ны дотор
Хамрах хүрээ: Дээд боловсролын сургалтын байгууллага(ДБСБ), Гадаад орнуудад байгаа Монгол Улсын Элчин сайдын яам, Боловсролын зээлийн сан нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем(ДБУМС)-ийн “Гадаад боловсрол” модульд гадаад суралцагчийн мэдээлэл, төлбөрийн мэдээллийг оруулан тайлан бодуулж баталгаажуулсны дараа Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага(БАЭТЗТБ) тайлан баталгаажуулан Үндэсний статистикийн хороонд ирүүлнэ.
ОН, ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК
ХИЧЭЭЛИЙН ЖИЛ | ТОВЧ НЭР | ТАЙЛАНГИЙН КОД | ТАЙЛАНГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ НЭР |
---|---|---|---|
2019-2020 оны хичээлийн жил | Аймаг, нийслэл, өмчийн хэлбэр, ангиллаар | З-ДБ-34 | ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ, аймаг, нийслэл, дүүргээр |
Тайлангийн нэр 2: ГАДААД УЛСАД СУРАЛЦАЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ, сургалтын төлбөрийн хэлбэрээр
Товч нэр: (З-ДБ-16) Гадаадад суралцагч, сургалтын төлбөрийн хэлбэрээр /Код: З-ДБ-16/
Маягтын төрөл: Захиргааны маягт
Үндэслэл: Үндэсний статистикийн хорооны даргын “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлахыг зөвшөөрөх тухай” 2020 оны 03 сарын 24-ны өдөр А/30 тоот тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлах тухай” 2020 оны 05 сарын 27-ны өдөр А/223 тоот тушаал
Зорилго: Гадаад улсад дээд боловсрол эзэмшиж буй монгол улсын иргэдийн мэдээллийг төлбөрийн эх үүсвэрийн төрөл бүрээр нийт суралцагч, боловсролын түвшин, дамжаа, хүйс, мөнгөн дүнгээр ялган харах
Тайлант хугацаа: Жил бүрийн 10 сарын 15-ны дотор
Хамрах хүрээ: Дээд боловсролын сургалтын байгууллага(ДБСБ), Гадаад орнуудад байгаа Монгол Улсын Элчин сайдын яам, Боловсролын зээлийн сан нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем(ДБУМС)-ийн “Гадаад боловсрол” модульд гадаад суралцагчийн мэдээлэл, төлбөрийн мэдээллийг оруулан тайлан бодуулж баталгаажуулсны дараа Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага(БАЭТЗТБ)-д тайлан ирүүлнэ.