Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

(А-ДБ-2) Суралцагч, сургалтын төлбөрийн хэлбэрээр


ДЭД БҮЛЭГ-4.9: Сургалтын төлбөр

Тайлангийн нэр 1: ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧДЫН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ

Товч нэр: Эх үүсвэр, хөгжлийн бэрхшээлээр /А-ДБ-2/

Үндэслэл: Үндэсний статистикийн хорооны даргын “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлах тухай” 2020 оны 03 сарын 24-ны өдөр А/31 тоот тушаал

Зорилго: Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчийн сургалтын төлбөрийн мэдээллийг төлбөрийн эх үүсвэрийн төрөл бүрээр боловсролын түвшин, хөгжлийн бэрхшээл, хүйсээр ялган харах, боловсролын түвшин бүрээр жилийн дундаж төлбөр, нэг кредитийн төлбөрийг харах

Тайлант хугацаа: Жил бүрийн 11 сарын 01-ний дотор

Хамрах хүрээ: Дээд боловсролын сургалтын байгууллага(ДБСБ) нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем(ДБУМС)-ийн “Суралцагчийн санхүү” модульд суралцагчийн төлбөрийн мэдээлэл, “Байгууллага” модульд сургалтын дундаж төлбөр, кредитийн дундаж төлбөрийн мэдээллийг оруулан тайлан бодуулж баталгаажуулсны дараа Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (БАЭТЗТБ) тайлан баталгаажуулан Үндэсний статистикийн хороонд ирүүлнэ.

ОН, ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК

ХИЧЭЭЛИЙН ЖИЛ ТОВЧ НЭР ТАЙЛАНГИЙН КОД ТАЙЛАНГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ НЭР
2019-2020 оны хичээлийн жил Аймаг, нийслэл, өмчийн хэлбэр, ангиллаар З-ДБ-34 ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ, аймаг, нийслэл, дүүргээр

Заавар: (А-ДБ-2) МАЯГТЫГ НӨХӨХ ЗААВАР

A.Үндсэн мэдээлэл Нийт суралцагчид (багана 1:3) -Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй нийт суралцагчдын тоог (багана 1)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 2)-т, эмэгтэй суралцагчдын тоог (багана 3)-т тус тус бичнэ багана1=(2+3)=(4+7+10+13). Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос, магистрын сургалт 150-аас, докторын сургалт 210 багц цагаас тус тус доошгүй байна. Дипломын боловсрол (багана 4:6) -Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын боловсролд суралцагчдын нийт тоог (багана 4)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 5)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 6)-д тус тус бичнэ багана4=(5+6). Бакалаврын боловсрол (багана 7:9) -Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын боловсролд суралцагчдын нийт тоог (багана 7)-д, эрэгтэй суралцагчдын тоог (багана 8)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 9)-д бичнэ багана7=(8+9). Магистрын боловсрол (багана 10:12) -Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын магистрын боловсролд суралцагчдын нийт тоог (багана 10)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 11)-т, эмэгтэй суралцагчдын тоог (багана 12)-т тус тус бичнэ багана10=(11+12). Докторын боловсрол (багана 13:15) -Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын докторын боловсролд суралцагчдын нийт тоог (багана 13)-т, эрэгтэй суралцагчдын тоог (багана 14)-т, эмэгтэй суралцагчдын тоог (багана 15)-д тус тус бичнэ багана13=(14+15). (Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1)-т бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогийн улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн болон 12 сараас дээш хугацаагаар хязгаарлагдсан хүнийг "Хөгжлийн бэрхшээлтэй" гэж ойлгоно. (Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2)-т 16 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлоход Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын шийдвэр, 16, түүнээс дээш насны иргэний хөгжлийн бэрхшээлийг тодорхойлоход эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэртэй суралцагчдыг уг хөгжлийн бэрхшээлтэй хэсэгт хамруулна. Хөгжлийн бэрхшээлтэй (багана 16:18) -Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй нийт суралцагчдын тоог (багана 16)-д, эрэгтэй суралцагчдын тоог (багана 17)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 18)-д бичнэ. Багана16=(17+18)=(19+22+25+28+31+34+37), Багана17=(20+23+26+29+32+35+38), Багана18=(21+24+27+30+33+36+39) Харааны (багана 19:21) -Харааны эрхтний гэмтэл, согог, өвчин эмгэгийн улмаас хүний &ldquo