(З-ДБ-3) Суралцагч, сургалтын хэлбэр, дамжаагаар
ОН, ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК
ХИЧЭЭЛИЙН ЖИЛ | ТОВЧ НЭР | ТАЙЛАНГИЙН КОД | ТАЙЛАНГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ НЭР |
---|---|---|---|
2019-2020 оны хичээлийн жил | Аймаг, нийслэл, өмчийн хэлбэр, ангиллаар | З-ДБ-34 | ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ, аймаг, нийслэл, дүүргээр |
Заавар: (З-ДБ-3) МАЯГТ НӨХӨХ ЗААВАР
А.Хаягийн хэсэг Регистрийн дугаар -Тухайн мэдээллийг хариуцаж буй байгууллагын улсын бүртгэлийн дугаарыг бичнэ. Байгууллагын нэр -Тухайн мэдээллийг хариуцаж буй байгууллагын нэрийг бүтэн бичнэ. Утасны дугаар -Тухайн мэдээллийг хариуцаж буй байгууллагын холбоо барих утасны дугаарыг бичнэ. Б.Үндсэн мэдээлэл Үзүүлэлт (багана А)-д -Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдыг сургалтын хэлбэр, төрөл, боловсролын түвшингээр нь мэдээллийг харуулна. МД (багана Б) - Мөрийн дэс дугаарыг дугаарлан бичнэ. Нийт суралцагчид (багана 1) -Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын нийт тоог бичнэ багана1=(2+3)=(4+7+10+13+16+19). Эрэгтэй (багана 2) -дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй эрэгтэй суралцагчдын тоог бичнэ багана2=(5+8+11+14+17+20). Эмэгтэй (багана 3) -Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй эмэгтэй суралцагчдын тоог бичнэ багана3=(6+9+12+15+18+21). Дамжаа (багана 4:21) -Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдыг суралцаж буй анги, дамжаагаар ангилан гаргаж нийт тоог (багана 4, 7, 10, 13, 16, 19)-д, эрэгтэй суралцагчдын тоог (багана 5, 8, 11, 14, 17, 20)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 6, 9, 12, 15, 18, 21)-д тус тус бичнэ. Төгсөх ангид суралцагчид (багана 22:24) -Сургалтын хөтөлбөрийн хамгийн сүүлийн түвшинд суралцаж байгаа суралцагчдын тоог, хүйсээр ангилан бичнэ. Сургалтын ачаалал -Их сургууль, дээд сургууль, коллежийн сургалтыг үндсэн болон цагаар гэсэн хэлбэрээр зохион байгуулна (“Дээд боловсролын тухай хуулийн 8.1-р заалт”). Бүтэн цагаар суралцагчид гэж нэг улиралд судлах хичээлийн ачаалал нь норматив ачаалал (15 багц цаг)-тай тэнцүү болон түүнээс их байна (Дээд боловсролын зэрэг олгох сургалтад багц цагийг хэрэглэх, суралцагчдын мэдлэг, чадварыг дүгнэхэд баримтлах журмын 2, 21, 22, 23-р заалт). Бүтэн цагаар суралцагчид (багана 25) -Дээд боловсролын сургалтын байгууллагад бүтэн цагийн ачаалалтай суралцаж буй суралцагчдын тоог бичнэ. Гадаадын иргэн (багана 26:28) -Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй гадаадын иргэн, харьяат суралцагчдын тоог хүйсээр ангилан гаргаж нийт тоог (багана 26)-д, эрэгтэй суралцагчдын тоог (багана 27)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 28)-д тус тус бичнэ багана26=(27+28). (Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1)-т Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогийн улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн болон 12 сараас дээш хугацаагаар хязгаарлагдсан хүнийг "Хөгжлийн бэрхшээлтэй" гэж ойлгоно. (Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2)-т 16 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлоход Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын шийдвэр, 16, түүнээс дээш насны иргэний хөгжлийн бэрхшээлийг тодорхойлоход эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэртэй суралцагчдыг уг хөгжлийн бэрхшээлтэй хэсэгт хамруулна. Хөгжлийн бэрхшээлтэй (багана 29:31) -Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын тоог (багана 29)-д, эрэгтэй суралцагчдын тоог (багана 30)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 31)-д тус тус бичнэ. Багана29=(30+31)=(32+35+38+41+44+47+50), Багана30=(33+36+39+42+45+48+51), Багана31=(34+37+40+43+46+49+52); Харааны (багана 32:34) -Харааны эрхтний гэмтэл, согог, өвчин эмгэгийн улмаас хүний “харах” хэвийн үйл ажиллагааны чадвар алдагдсан буюу хязгаарлагдсан суралцагчдын тоог (багана 32)-т, эрэгтэй суралцагчдн тоог (багана 33) -т, эмэгтэй суралцагчдын тоог (багана 34)-т тус тус бичнэ. Сонсголын (багана 35:37) -Хэл, ярианы эрхтний гэмтэл, согог, өвчин эмгэгийн улмаас хүний “сонсох” хэвийн үйл ажиллагааны чадвар алдагдсан буюу хязгаарлагдсан суралцагчдын тоог (багана 35)-д, эрэгтэй суралцагчдын тоог (багана 36)-д, эмэгтэй суралцагчдын тоог (багана 37)-д тус тус бичнэ. Ярианы (багана 38:40) -Хэл, ярианы эрхтний гэмтэл, согог, өвчин эмгэгийн улмаас хүний