Тайлан модуль Тайлангийн заавар
(З-ДБ-32) МАЯГТ НӨХӨХ ЗААВАР
А.Үндсэн мэдээлэл
ДУГААР | БАГАНЫН НЭР | ЗААВАР |
---|---|---|
1 | Сургалтын байгууллага | (багана А) -Дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй сургалтын байгууллагын нэрийг бичнэ. МД (багана Б) - Мөрийн дэс дугаарыг дугаарлан бичнэ. |
2 | Магадлан итгэмжлэл гэдэг нь | чанарын урьдчилан тогтоосон шалгуур, үзүүлэлтүүдийг хангаж байгаа буюу давуулан биелүүлж буй боловсролын байгууллага эсвэл түүний тодорхой салбарын үйл ажиллагааг эрх бүхий хөндлөнгийн этгээд магадлан шалгаж, хүлээн зөвшөөрөх үйл ажиллагаа юм. Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь боловсролын байгууллагын магадлан итгэмжлэл, боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, шинээр нээх сургалтын хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэл гэсэн үндсэн 3 хэлбэрээр явагдана. |
3 | Байгууллагын магадлан итгэмжлэл нь | тухайн боловсролын байгууллага Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс тогтоосон шалгуур, шаардлага /стандарт/-ыг хангаж буй эсэхэд эрх бүхий хөндлөнгийн этгээд хараат бус үнэлгээ хийж, чанарыг баталгаажуулж, дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм. |
4 | Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл нь | тухайн боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөр нь тогтоосон шалгуур, шаардлага /стандарт/-ыг хангаж буй эсэхэд эрх бүхий хөндлөнгийн этгээд хараат бус үнэлгээ хийж, чанарыг баталгаажуулж, дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм. |
5 | Урьдчилсан магадлан итгэмжлэл нь | тухайн боловсролын байгууллагын шинээр нээх сургалтын хөтөлбөр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс тогтоосон шалгуур, шаардлага /стандарт/-ыг хангаж буй эсэхэд эрх бүхий хөндлөнгийн этгээд хараат бус үнэлгээ хийж, чанарыг баталгаажуулж, дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм. |
6 | Магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллагын ангилал | (багана 1:4) -Дээд боловсролын сургалтын байгууллага нь Боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу их сургууль, дээд сургууль, коллеж гэсэн ангилалтай байна гэж заасан бөгөөд магадлан итгэмжлэгдсэн сургуулийг ангилан “1” гэж бичнэ (Дээд боловсролын тухай хуулийн 4.1-р заалт). |
7 | Их сургууль | (багана 1) -Бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэхээс гадна судалгааны ажил зонхилсон лаборатори бүхий эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн нэгдэл хэлбэртэй дээд боловсролын сургалтын байгууллага байх бөгөөд их сургууль нь магистр, докторын сургалт дагнан эрхэлж болно гэж заасан бөгөөд магадлан итгэмжлэгдсэн сургууль нь их сургууль бол “1” гэж бичнэ. |
8 | Дээд сургууль | (багана 2) -Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил явуулж бакалаврын сургалт эрхлэх эрх бүхий сургалт-эрдэм шинжилгээний байгууллага мөн. Дээд сургууль нь магадлан итгэмжлэгдсэн сургууль нь дээд сургууль бол“1” гэж бичнэ. |
9 | Коллеж | (багана 3) -Дипломын болон бакалаврын сургалт эрхэлдэг сургалтын буюу сургалт-үйлдвэрлэлийн байгууллага байна гэж заасан бөгөөд заасан бөгөөд магадлан итгэмжлэгдсэн сургууль нь коллеж бол “1” гэж бичнэ. |
10 | Технологийн коллеж | (багана 4) -Дээд боловсролын зэрэг олгодог онолын мэдлэг, ур чадвар, дадал бүхий үйлдвэрийн инженер, технологичдыг бэлтгэх технологийн коллеж байх бөгөөд магадлан итгэмжлэгдсэн сургууль нь технологийн коллеж бол “1” гэж бичнэ. |
11 | Магадлан итгэмжлэгдсэн мэдээлэл&l |