Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Тайлан модуль Тайлангийн заавар


(А-ДБ-1) МАЯГТЫГ НӨХӨХ ЗААВАР

А.Үндсэн мэдээлэл

ДУГААР БАГАНЫН НЭР ЗААВАР
1 Дээд боловсролын сургалтын байгууллага гэж дээд боловсролын түвшний хэд хэдэн агуулгыг хэрэгжүүлдэг хуулийн этгээд юм.
2 Нийт сургалтын байгууллага (багана 1) -Дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй сургалтын байгууллагын нийт тоог бичнэ.
3 Өмчийн хэлбэр (багана 2:11) -Дээд боловсролын сургалтын байгууллагын өмчийн хэлбэрийг зохих баганад ангилан бичнэ. багана1=(2:11)=(13+14+15).
4 Төрийн өмчийн (багана 2:4) -Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төрийн өмчөөр байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэх ба төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллага бол (багана 2)-т, төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан хуулийн этгээдийг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд гэх ба төрийн өмчийн оролцоотой сургалтын байгууллага бол (багана 3)-т, төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь хувь нийлүүлж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийн хөрөнгөтэй нийлүүлж хамтарсан өмчийн хэлбэртэй төрийн дээд боловсролын сургалтын байгууллага бол (багана 4)-т тус тус бичнэ (Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13, 21.1, 57.1-р заалт).
5 Хувийн (багана 5:7) -Иргэн өөрийн хөрөнгөөр дээд боловсролын сургалтын байгууллага дангаараа байгуулж үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд бол (багана 5)-д, гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан дээд боловсролын сургалтын байгууллага бол (багана 6)-д, гадаад улсын иргэн дангаараа байгуулсан сургалтын байгууллага бол (багана 7)-д тус тус бичнэ.
6 Орон нутгийн (багана 8:10) -Орон нутгийн өмч нийтийн зориулалттай өмч, орон нутгийн өөрийн өмчөөс бүрдэх ба орон нутгийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллага бол (багана 8)-д, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн орон нутгийн өмчид ногдох ашгаар олж авсан сургалтын байгууллага бол (багана 9)-д, хамтарсан өмчийн хэлбэртэй орон нутгийн дээд боловсролын сургалтын байгууллага бол (багана 10)-т тус тус бичнэ.
7 Олон нийтийн/ шашны (багана 11) -Монгол Улсын иргэний хуулийн 99.2-т заасны дагуу олон нийтийн болон шашны өмчийн хэлбэртэй сургалтын байгууллага бол (багана11)-т бичнэ.
8 Гадаадын салбар сургууль (багана 12) -Гадаадын их, дээд сургууль Монгол улсад салбар сургуулиа байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа бол (багана 12)-т бичнэ.
9 Дээд боловсролын сургалтын байгууллага нь Боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу их сургууль, дээд сургууль,коллеж гэсэн ангилалтай байна (Дээд боловсролын тухай хуулийн 4.1-р заалт).
10 Сургалтын байгууллагын ангилал (багана 13:16) -Дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллыг зохих баганад ангилан бичнэ.
11 Их сургууль (багана 13) -Бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэхээс гадна судалгааны ажил зонхилсон лаборатори бүхий эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн нэгдэл хэлбэртэй дээд боловсролын сургалтын байгууллага байх бөгөөд нийт тоог (багана 13)-т бичнэ.
12 Дээд сургууль (багана 14) -Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил явуу