Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Тайлан модуль Эрдэм шинжилгээ


Статистик тайлан

         Дээд боловсролын статистик тайлан нь дээд боловсролын салбарын үйл ажиллагааг удирдах, хянах, шинжилгээ хийх, мэдээллийн сан бий болгох зорилгоор тодорхой үзүүлэлт, аргачлал, зааврын дагуу бүрдүүлж буй статистик мэдээлэл юм. Статистикийн мэдээлэл(маягт) нь албан ёсны болон захиргааны гэсэн хэлбэртэй байна.

ДБ-1: Дээд боловсролын статистик тайлан

БҮЛЭГ 7: ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ ДЭД БҮЛЭГ-7.1: Эрдэм шнжилгээ, судалгаа

Тайлангийн нэр 1: ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ

Товч нэр: (З-ДБ-25) Эрдэм шинжилгээний бүтээл, сургуулиар /Код: З-ДБ-25/

Маягтын төрөл: Захиргааны маягт

Үндэслэл: Үндэсний статистикийн хорооны даргын “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлахыг зөвшөөрөх тухай” 2020 оны 03 сарын 24-ны өдөр А/30 тоот тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлах тухай” 2020 оны 05 сарын 27-ны өдөр А/223 тоот тушаал

Зорилго: Дээд боловсролын сургалтын байгууллагын эрдэм шинжилгээний бүтээлийн мэдээллийг сургалтын байгууллага бүрээр эрдэм шинжилгээний бүтээлийн ангилал, шинжлэх ухааны салбар, бусад үзүүлэлтээр харах

Тайлант хугацаа: Жил бүрийн 10 сарын 15-ны дотор

Хамрах хүрээ: Дээд боловсролын сургалтын байгууллага(ДБСБ) нь эрдэм шинжилгээний бүтээлийн мэдээллийг ДБУМС-ын “Эрдэм шинжилгээ” модульд бүртгэж тайлан бодуулж баталгаажуулан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (БАЭТЗТБ)-д ирүүлнэ.

ОН, ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК

ХИЧЭЭЛИЙН ЖИЛ ТОВЧ НЭР ТАЙЛАНГИЙН КОД ТАЙЛАНГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ НЭР МАЯГТЫН ТӨРӨЛ
2019-2020 оны хичээлийн жил Аймаг, нийслэл, өмчийн хэлбэр, ангиллаар З-ДБ-34 ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ, аймаг, нийслэл, дүүргээр Албан ёсны маягт

 

Заавар: (З-ДБ-25) МАЯГТ НӨХӨХ ЗААВАР

А.Үндсэн мэдээлэл Сургалтын байгууллага (багана А) -Дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй сургалтын байгууллагын нэрийг бичнэ. МД (багана Б) -Мөрийн дэс дугаарыг дугаарлан бичнэ. Нийт эрдэм, шинжилгээний бүтээл (багана 1:7) –Эрдэм шинжилгээний бүтээлийг төрөлжүүлэн бичнэ багана1=(2÷7). Шинжлэх ухааны салбар (багана 8:13) –Эрдэм шинжилгээний бүтээлийг шинжлэх ухааны салбараар нь ангилан (багана 8:13)-т бичнэ багана1=(8÷13). Шинжлэх ухааны салбарыг үндсэн 6 секторт ангиллана. Үүнд:

  1. Байгалийн ухаан
  2. Инженер, технологи
  3. Анагаах ухаан, эрүүл мэндийн ухаан
  4. Хөдөө аж ахуйн ухаан
  5. Нийгмийн ухаан
  6. Хүмүүнлэгийн ухаан (Шинжлэх ухаан, технологийн салбар-Фраскатийн гарын авлага, судалгаа, туршилт хөгжлийн асуулгад баримтлах жишиг стандарт 68-72 хуудас, 2002 OECD (Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын судалгаа, туршилт, хөгжлийн жишиг стандарт)). Эшлэл татсан бүтээл (багана 14) –Олон улсын сэтгүүлд нийтлэгдсэн бүтээлд тухайн сургуулийн багш, судлаачдын бүтээлээс эшлэл татсан бүтээлийн тоог бичнэ. Гадаад улстай хамтарсан бүтээл (багана 15) –Гадаадын бусад оронтой хамтран хийсэн эрдэм шинжилгээний бүтээлийн тоог бичнэ. Мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн бүтээл (багана 16) –Мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлийн тоог (багана 16)-д бичнэ. Дотоодын сэтгүүлд (багана 17) –Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдсэн бүтээлийн тоог (багана 17)-д бичнэ. Гадаадын сэтгүүлд (багана 18) –Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдсэн бүтээлийн тоог (багана 18)-д бичнэ. Эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл (багана 19:20) – Олон улс, үндэсний, салбарын, байгууллагын түвшинд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлийн нийт тоог (баган