Тайлан модуль Төсөл, хөтөлбөр
Статистик тайлан
Дээд боловсролын статистик тайлан нь дээд боловсролын салбарын үйл ажиллагааг удирдах, хянах, шинжилгээ хийх, мэдээллийн сан бий болгох зорилгоор тодорхой үзүүлэлт, аргачлал, зааврын дагуу бүрдүүлж буй статистик мэдээлэл юм. Статистикийн мэдээлэл(маягт) нь албан ёсны болон захиргааны гэсэн хэлбэртэй байна.
ДБ-1: Дээд боловсролын статистик тайлан
БҮЛЭГ 6: ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР ДЭД БҮЛЭГ-6.1: Төсөл, хөтөлбөр
Тайлангийн нэр 1: ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ
Товч нэр: (З-ДБ-31) Төсөл хөтөлбөр, сургуулиар /Код: З-ДБ-31/
Маягтын төрөл: Захиргааны маягт
Үндэслэл: Үндэсний статистикийн хорооны даргын “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлахыг зөвшөөрөх тухай” 2020 оны 03 сарын 24-ны өдөр А/30 тоот тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлах тухай” 2020 оны 05 сарын 27-ны өдөр А/223 тоот тушаал
Зорилго: Дээд боловсролын сургалтын байгууллагын төсөл хөтөлбөрийн мэдээллийг сургалтын байгууллага бүрээр төсөл, хөтөлбөрийн ангилал, төлөв, хугацааны төрөл, санхүүжүүлэгч эх үүсвэр, захиалагч, төсөл хөтөлбөрийн үр дүнгээр харах
Тайлант хугацаа: Жил бүрийн 10 сарын 15-ны дотор
Хамрах хүрээ: Дээд боловсролын сургалтын байгууллага(ДБСБ) нь төсөл, хөтөлбөрийн мэдээллийг ДБУМС-ын “Төсөл, хөтөлбөр” модульд бүртгэж тайлан бодуулж баталгаажуулан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (БАЭТЗТБ)-д ирүүлнэ.
ОН, ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК
ХИЧЭЭЛИЙН ЖИЛ | ТОВЧ НЭР | ТАЙЛАНГИЙН КОД | ТАЙЛАНГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ НЭР | МАЯГТЫН ТӨРӨЛ |
---|---|---|---|---|
2019-2020 оны хичээлийн жил | Аймаг, нийслэл, өмчийн хэлбэр, ангиллаар | З-ДБ-34 | ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ, аймаг, нийслэл, дүүргээр | Албан ёсны маягт |
Заавар: (З-ДБ-31) МАЯГТ НӨХӨХ ЗААВАР
А. Үндсэн мэдээлэл Сургалтын байгууллага (багана А) -Дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй сургалтын байгууллагын нэрийг бичнэ. МД (багана Б) - Мөрийн дэс дугаарыг дугаарлан бичнэ. Төсөл, хөтөлбөрийн тоо (багана 1) -Дээд боловсролын сургалтын байгууллагад хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн нийт тоог бичнэ. Төсөл, хөтөлбөрийн ангилал (багана 2:8) -Дээд боловсролын сургалтын байгууллагад хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийг ангилан (багана 2:8)-д тус тус бичнэ. Хөтөлбөрийн зорилтот төсөл (багана 2) -“Нийгмийн болон салбарын хөгжлийн урт, дунд хугацааны стратеги, төлөвлөгөө, хөтөлбөр, бодлогын баримт бичгийн хүрээнд хэрэгжиж байгаа төсөл”-ийг хэлэх бөгөөд хөтөлбөрийн зорилтот төслийг (багана 2)-т бичнэ. Захиалгат төсөл (багана 3) -“Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээ болон төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, агентлаг, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тулгамдсан асуудлыг судалж шийдвэрлэхэд чиглэсэн төсөл”-ийг хэлэх ба захиалгат төслийн нийт тоог (багана 3)-т бичнэ. Цөм технологийн төсөл (багана 4) -“Засгийн газраас баталсан шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтад хамаарах технологийн судалгаа боловсруулалтын ажлыг хэрэгжүүлэх төсөл”-ийг хэлэх ба цөм технологийн төслийн нийт тоог (багана 4)-т бичнэ. Инновацийн төсөл (багана 5) -“Санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл”-ийг хэлэх ба инновацийн төслийн нийт тоог (багана 5)-д бичнэ. Эрдэм шинжилгээ, судалгааны төсөл (багана 6) -“Хүн, нийгэм, хүрээлэн байгаа орчны хөгжлийн үндсэн зүй тогтлын талаар шинэ мэдлэг, мэдээллийг бий болгоход чиглэсэн төсөл”- Оюутны төсөл (багана 7) -“Оюутны нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах, оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах,