Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Хичээл засах


Хичээл засах

Хичээлийн дэлгэрэнгүй бүртгэлийн мэдээлэл алдаатай, буруу тохиолдолд хичээл засах үйлдлээр орж мэдээллийг залруулна. Мөн төлөвлөгөөний бүтэц, суралцагчийн дүн зэргийн бүртгэлд ашигласан боловч ашиглахаа болих тушаал, шийдвэр гарсан хичээлийг хичээл засах үйлдлээр орж төлөвийг идэвхгүй төлөвт шилжүүлнэ. Хичээл засах үйлдлээр ороход судлагдахуун, хичээлийн улирал гэсэн хоёр талбараас бусад талбаруудын утгыг засах боломжтой байна.

Тайлбар:

ДБСБ нь хичээлийн мэдээлэл алдаатай бүртгэсэн, төлөв өөрчлөх шаардлага гарсан тохиолдолд хичээл засах үйлдэл хийнэ.

ДБУМС нь хичээл засах үед судлагдахуун, улирлын төрөл талбарын утгыг засах боломжгүй болгоно.

Залруулга хийсэн мэдээллийг ДБСБ, БШУЯ нэгтгэл, жагсаалт, хянах самбараар харах боломжтой байна.