Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Хичээл үүсгэх


Хичээлийн бизнес процесс

Сургалтын байгууллага нь хэрэгжүүлэх хичээлийн үйлдлийг сургалтын агуулга модуль дээр хийнэ. Энд дараах процесс, дүрмийг харуулсан.

Үүнд:

  • Хичээл үүсгэх
  • Хичээл засах
  • Хичээл устгах

Хичээл үүсгэх

Сургалтын байгууллага нь боловсруулж, баталсан хичээл тус бүрийг давхцахгүй байдлаар системд бүртгэнэ. Шинэ агуулга, индекстэй хичээл батлагдах бүрт системд нэмж үүсгэх үйлдэл хийнэ. Сургалтын агуулга цэс ний хичээл хэсэгт үүсгэсэн нийт хичээл нь сургалтын төлөвлөгөөний бүтэц үүсгэх, суралцагчийн хичээлийн дүн оруулах зэрэгт ашиглагдана.

Тайлбар:

ДБСБ нь шинээр агуулга боловсруулж, батлах үед болон нийт хичээл тус бүрийг системд бүртгэнэ.

ДБУМС нь хичээл үүсгэж, хадгалах үед хичээлийн нэр, индекс давхцаж байгаа эсэхийг шалгаж давхцаж байгаа тохиолдолд анхааруулах мэдээлэл өгнө. Хичээлийн нэр, индекс давхцаагүй үед үүсгэсэн хичээл жагсаалтад нэмэгдэнэ.

БШУЯ сургалтын байгууллага тус бүр дээр үүсгэсэн хичээлийн жагсаалтыг нэгтгэж харах, хянах самбар харах, дата анализ хийх боломжтой байна.