Багш

– СӨБ

Өдрийн ирц бүртгэх


Тушаалыг ЭНД дарж татан авна уу.

Өдрийн ирцийг дараах байдлаар бүртгэнэ.

Вэб болон мобайл аппликэйшн ашиглан бүртгэнэ.

Өдрийн ирц бүртгэхдээ дараах дарааллыг баримтална.

  1. Багшийн эрхээр системд нэвтрэн орно.
  2. Өдрийн ирц модулийг сонгоно.
  3. Өдрийн ирц модулийн хэсэгт анги, сар, өдрийн сонголт хийнэ.
  4. Тухайн хичээл орсон өдөрт дарж суралцагчдын бүртгэлийг хөтөлж хадгалах үйлдэл хийнэ.

Өдрийн ирц бүртгэх алхамчилсан дараалал дараах байдалтай байна.

1. Багшийн эрхээр системд нэвтрэн орж Өдрийн ирц модулийг сонгоно.

2. Өдрийн ирц модуль хэсэгт өдрөөр, 7 хоногоор, сараар гэсэн утгуудаар нийт ирц бүртгэл, нэгтгэл харагдах ба тухайн өдрийн ирцийг бүртгэхийн тулд өдрөөр, суралцагчаар сонголтыг хийнэ.

2.1 Өдрөөр гэдэг сонголтоор ирц бүртгэхдээ:

2.2 "7 хоногоор" гэдэг сонголтоор ирцийн нэгтгэл харах болон бүртгэхдээ:

2.3 Сараар нэгтгэл харах болон өдрийн ирцийн бүртгэл хөтлөхдөө:

3. Ирцийн бүртгэл хийхдээ  И-Ирсэн, З-Зайнаас, Өвчтэй бол  КТ-Ковидын тохиолдол эсвэл Бусад, Чөлөөтэй бол 1-р хавьтал эсвэл Бусад, Т-Тасалсан гэсэн сонголтуудаас сонгож хадгалах товчыг дарна.

4. Хадгалах товч дархад дараах цонх харагдана.

5. Мөн ирцийн бүртгэлийг суралцагчаар хэвлэн авах боломжтой.

Анги удирдсан багш суралцагчийн өдрийн ирцийн бүртгэл хийгдэхэд тухайн суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч /жич: parent.edu.mn системийн хэрэглэгч/, сургалтын байгууллагын удирдлага харах, хянах боломжтой.

Сургалтын байгууллагын ирц хөтлөлтийн явцын нэгтгэлд аймаг, дүүрэг, нийслэл, яамны түвшинд нь хяналт тавин ажиллана.