Арга зүйч

– СӨБ

4.2 Хичээлийн жилийн хаалт хийх


           Хичээлийн жилийн хаалтыг Боловсролын удирдлагын модулийн "Хичээлийн жилийн хаалт, нээлт" дэд модулийн тусламжтай удирдана.

Хичээлийн жилийн хаалт хийхээс өмнө дараах гурван асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байх шаардлагатай.

  1. Суралцагчийн бүртгэл
  2. Шилжилт хөдөлгөөн
  3. Төгсөлт, дэвшилтийн бүртгэл

Шалгуур тус бүрийн "Шалгах" товч дээр дарж алдаа байгаа эсэхийг шалгана.

Хэрэв шалгах явцад алдаа гарсан бол "Алдаа" баганы харгалзах мэдээлэл дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг харна.

Алдаа тус бүрийг дараах байдлаар шийдвэрлэнэ.

1. Суралцагчийн бүртгэл

Хичээлийн жилийн хаалт хийхээс өмнө "Хянагдаж байгаа", "Цуцлагдсан", "Батлагдаагүй" суралцагчийн бүртгэлтэй холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлсэн байх шаардлагатай.

  • Хянагдаж байгаа - төлөвтэй суралцагчийг Харьяалагдах аймаг, дүүргийн боловсролын газар, хэлтэстээ хандаж суралцагчийн бүртгэл баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлүүлнэ үү. /Боловсролын удирдлага - Баталгаажуулах хүсэлт модульд/
  • Цуцлагдсан - төлөвтэй суралцагчийн бүртгэлийг Боловсролын удирдлагын "Суралцагч" модулийн "Үйлдэл" цэсний "Үйлдэл буцаах" дээр дарж элсэлтийг цуцлана уу.
  • Батлагдаагүй - төлөвтэй суралцагчийн бүртгэлийг "Суралцагч" модулийн "Үйлдэл" цэсний "Баталгаажуулах хүсэлт" дээр дарж баталгаажилт хийх эсвэл "Үйлдэл буцаах" товч дээр дарж элсэлтийг цуцлана уу.