1.Хянах самбар
Хянах самбар нь 4 үндсэн чиглэлийн дагуу гүйцэтгэлийг харуулах хэсгийг хэлнэ. Үүнд:
- Хичээлийн дүн - Заавал судлах хичээлийн хувьд харуулна.
- Дэвших шалгалт - Шалгалтад бүртгүүлсэн суралцагчдын дүнгийн баталгаажилтын хувьд харуулна.
- Дүнгийн нэгтгэл - Дүнгийн нэгтгэл амжилттай хийгдсэн суралцагчдын хувьд харуулна.
- Дэвшилтийн бүртгэл - Дэвшилт баталгаажуулсан суралцагчдын хувьд харуулна.
Хянах самбар харахдаа дараах дарааллыг баримтална.
Анги удирдсан багш дэвшилт модуль сонгоно.
Хянах самбар гэсэн хэсгийн Харах / Шинэчлэх товч дээр дарж харна.
4 үндсэн үзүүлэлтийн гүйцэтгэлийн хувь 100% хүрээгүй байх тохиолдолд тухайн хэсгийн бүртгэлд орж мэдээллийг гүйцэд оруулснаар 100% болно.