Багш

– ЕБС

10.3. Эцэг эх сурагчийн мэдээллийг холбох хүсэлт илгээх


10.3.Эцэг эх сурагчийн мэдээллийг холбох хүсэлт илгээх

Анхаарах зүйлс:

-Эцэг, эх, асран хамгаалагчид өөрийн хүүхдийн мэдээлэлд хандах эрх авахын тулд Анги удирдсан багш рүү хүүхэд холбох хүсэлт явуулна.

-Анги удирдсан багш тус хүүхэд холбох хүсэлтийг зөвшөөрч, цуцлах эрхтэй.

 

Хэрэглэгч өөрийн эрхээр http://parent.esis.edu.mn/ вэб хуудас руу нэвтэрч орсны дараа өөрийн хүүхдийн мэдээллийг оруулан, сургууль руу хүүхэд холбох хүсэлт явуулна.

1.+Хүүхэд нэмэх цэс рүү орж Суралцагчийн QR код болон Гараар шивэх аль нэг сонголтоор хүүхэд бүртгэх хүсэлт илгээнэ.
2.Хүүхдийн мэдээлэл талбаруудыг үнэн зөв бөглөнө.

Анхаарах зүйлс:

-Тухайн нэг сурагчийн мэдээлэлд зөвхөн нэг эцэг, эхийн бүртгэлтэй эрхээр хандах боломжтой.
-Нэг эцэг, эхийн системийн эрхэнд олон сурагчийн мэдээллийг холбогдох боломжтой.
-Эцэг эхийн илгээсэн мэдээлэл нь системийн мэдээлэлтэй тохирсон тохиолдолд “Сурагчийн мэдээлэл холбох хүсэлт” амжилттай болно.  /РД, эцэг/эхийн нэр, нэр/