6.2. Анги бүлгийн бүртгэл засах
Энэ үйлдлийг сургуульд үүсгэсэн байгаа ангийн мэдээллийг засахад ашиглана. Анги бүлгийн мэдээллийг засах үйлдлийг хийхэд дараах дарааллын дагуу хийнэ.
- Анги бүлэг үйл ажиллагааг сонгоно.
- Засах гэж буй ангийг сонгож Үйлдэл гэсэн товч дарна.
- Гарч ирсэн цонхонд Бүлэг засах үйлдэл дарснаар тухайн бүлгийн мэдээллийг засах талбар гарч ирнэ..
Анги бүлгийн мэдээлэл устгах алхамчилсан дараалал дараах байдалтай байна.
Таб дах мэдээлэл |
Тайлбар |
Үндсэн мэдээлэл |
Бүлгийн үндсэн мэдээллийг харуулна. Бүлгийн мэдээллийг өөрчилж хадгалсан бол засагдаж өөрчлөгдсөн хамгийн сүүлийн бүлгийн үндсэн мэдээллийг харуулна. |
Суралцагч |
Бүлэгт бүртгэлтэй суралцагчийн жагсаалтыг товч мэдээллээр хүснэгт хэлбэрээр харуулахаас гадна бүлэгт бүртгэлтэй суралцагчийг төлвөөр нь индикатораар харуулна. |
Багш |
Анги бүлэг удирдсан болон туслах багшийн мэдээллийг харуулна. Хэрэв анги удирдсан болон тухайн бүлгийн туслах багшийн мэдээллийг оруулаагүй бол бүлэг засах үйлдэл хийж анги удирдсан багшийг сонгож оруулна. |