5.2 Ажилтны хувийн мэдээлэл бүртгэх зааварчилгаа
Ажилтны хувийн мэдээллийг засварлахдаа дараах дарааллыг баримтална.Үүнд:
1. Хүний нөөцийн удирдлага-ын ажилтны жагсаалт хэсэгт нэвтэрнэ.
2. Тухайн мэдээллийг нь засах ажилтны нэр дээр нь дарна.
3. Ажилтны мэдээллүүдийг оруулах талбаруудаас сонголт хийж бүртгэл хөтөлнө.
Үндсэн мэдээлэл хэсэгт шинэчлэх товч дарснаас улсын бүртгэл дээр өөрчлөлт оруулсан тохиолдолд шинэчлэгдэн орно.
Ажил эрхлэлт хэсэгт тухайн ажилтны ажил эрхлэлттэй холбоот үйл ажиллагааг зохицуулана.
Цалин хэсэгт тухайн ажилтны авдаг цалингийн тухай мэдээлэл харагдах бөгөөд засвар оруулах боломжтой.
Холбоо барих хэсэгт тухайн ажилтны хаяг, холбоо барих, и-мэйл хаяг зэрэг мэдээлэл харагдана.
Боловсрол хэсэгт тухайн ажилтны эзэмшсэн боловсролын тухай мэдээлэл харагдах бөгөөд түүнд засвар оруулах боломжтой.
Мэргэжлийн бэлтгэл хэсэгт эрдмийн цол, мэргэжлийн зэрэг, эрх зөвшөөрлийн тухай мэдээлэл харагдах бөгөөд түүнд засвар оруулах боломжтой.
Ур чадвар хэсэгт тухайн ажилтны гадаад хэлний мэдлэгийн мэдээллийг бүртгэх болон засах боломжтой.
Ажлын түүх хэсэгт тухайн ажилтны нийт ажилласан бүртгэлийн мэдээллийг бүртгэх болон засах боломжтой.
Шагнал шийтгэл хэсэгт тухайн ажилтны авсан шагнал болон шийтгэлийн тухай мэдээллийг бүртгэх болон засах боломжтой.
Баримт бичиг хэсэгт тухайн ажилтны байвал зохих шаардлагатай баримт бичгүүдийг хавсаргана.
Амьдрах нөхцөл хэсэгт тухайн ажилтны амьдарч буй орчны мэдээллийг бүртгэх болон засах боломжтой.
Эрүүл мэнд хэсэгт тухайн ажилтны эрүүл мэндийн мэдээллийн бүртгэлийг хийх болон оруулсан мэдээллийг засах боломжтой.