Менежер

– ЕБС

2.4 Байгууллагын дотоод бүтэц засах зааварчилгаа


2.4 Байгууллагын дотоод бүтэц засах зааварчилгаа

Энэ үйлдлийг үүсгэсэн бүтцийн бүртгэлийн мэдээллийг засахад ашиглана.

Байгууллагын бүтцийг засах үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтална. Үүнд:

         1. Байгууллагын бүтэц үйл ажиллагааг сонгоно.

      2. Байгууллагын бүтэц цонхны Дотоод бүтэц таб-ийг дарж үүссэн бүтцийн жагсаалтаас засах бүтэц дээр хулганаар дарж засах цонх руу шилжинэ.

         3. Үндсэн мэдээлэл, холбоо барих, үндсэн тохиргоо гэсэн алхмуудаас засах хэсгийг засч бүртгээд хадгална.

Санамж:  Системээс үүсгэсэн байгууллага (та тэр байгууллагын эрхээр орчихсон байна) болон байгууллагын доор таны үүсгэсэн салбар нэгж болон дотоод бүтэц бүрийг засах боломжтой бөгөөд сонголтоос хамаарч засах мэдээлэл өөр байна. Байгууллагын мэдээлэл засах бол түүний үндсэн мэдээлэл, холбоо барих болон үндсэн тохиргооны мэдээллийг засаж өөрчлөх боломжтой.

Байгууллагын бүтцийг засах алхамчилсан дараалал дараах байдалтай байна.

Үйл ажиллагааны жагсаалтаас Дотоод бүтэц таб-ыг сонгоход дараах цонх нээгдэнэ.

1. Дотоод бүтэц таб-ын хүснэгт хэлбэрийн жагсаалтаас засах бүтцийн нэр дээр дарахад мэдээлэл засах цонх нээгдэнэ.

2. Бүтэц засах цонхонд мэдээллийн талбарыг засаад баруун дээд хэсэгт байрлах хадгалах товчийг мэдээлэл засагдаж хадгалагдана.