БСУГ

– ЕБС

2.1 Шалгалтын дүн баталгаажуулах


Шалгалтын дүн баталгаажуулах

Энэ үйлдлийг бүлгийн нийт суралцагчдын шалгалтын дүнг баталгаажуулах/ цуцлах үед ашиглана.

Шалгалтын дүн баталгаажуулах/цуцлахаас өмнө дараах ажлууд системд хийгдсэн байх шаардлагатай.

1. Суралцагчийн шалгалтын дүн орсон байх.

2. Шалгалтын дүн хянагдаж буй төлөвтэй байх

Боловсролын газар сургуулийн илгээсэн суралцагчийн шалгалтын дүнг баталгаажуулах/цуцлах үйлдэл хийхэд дараах дарааллыг баримтлана. Үүнд:

  1. Шалгалтын дүн үйл ажиллагааг сонгоно.
  2. Шалгалтын дүн баталгаажуулах/цуцлах бүлгийн харьяалагдах сургуулийг сонгоно.
  3. Шалгалтын дүн баталгаажуулах бүлгийг сонгон Баталгаажуулах товч дарна.

Суралцагчийн шалгалтын дүнг баталгаажуулах/цуцлах алхамчилсан дараалал дараах байдалтай байна.

Үйл ажиллагааны жагсаалтаас шалгалтын дүн-ийг сонгоход дараах цонх нээгдэнэ.

Шалгалтын дүн баталгаажуулах/цуцлах сургуулиа сонгоно.

Дээрх цонхноос шалгалтын дүн баталгаажуулах/цуцлах шалгалтын нэр, шалгалт өгсөн Хичээлийн нэр, Анги, бүлгийн сонгоно. Ингэснээр тус шалгалтыг өгсөн тус бүлгийн суралцагчдын нэр, шалгалтын дүнгийн хамт гарч ирнэ.

Үүний дараа газрын мэргэжилтэн тус шалгалтын дүнг баталгаажуулах бол Баталгаажуулах товч дээр дарж баталгаажуулна.

Харин шалгалтын дүнг цуцлах бол Цуцлах товч дээр дарж цуцлана.