4.1 Дэвшилтийн бүртгэл
4.1 Дэвшилтийн бүртгэл
Энэ үйлдлийг бүлгийн нийт суралцагчдаас дэвших үйлдэл хийх суралцагчийг сонгож, бүртгэхэд ашиглана.
Суралцагчийн дэвшилтийн бүртгэл хийхэд дараах дарааллыг баримтална. Дараах боловсролын түвшинд дэвшилтийн бүртгэл хийх боломжтой.
Бага боловсрол: I, II, III, IV ангийн суралцагчид
Суурь боловсрол: VI, VII, VIII ангийн суралцагчид
Бүрэн дунд боловсрол: X, XI ангийн суралцагчид дэвшилтийн бүртгэлийг хийх шаардлагатай.
Дэвшилтийн бүртгэл хийхээс өмнө дараах ажлууд системд хийгдсэн байх шаардлагатай.
- Суралцагч Идэвхтэй төлөвтэй, Батлагдсан байх
- Хэрэв суралцагч Идэвхгүй төлөвтэй бол идэвхтэй болгох
- Хэрэв суралцагч батлагдаагүй, цуцлагдсан, хянагдаж байгаа бол батлагдсан болгох.
- Судалсан бүх хичээлийн дүнг оруулах.
Дэвшилтийн бүртгэлийн дараах хэрэглэгчид дараах мэдээлэл мэдээлэл оруулах, мэдээлэл харах, баталгаажуулах эрхтэй байна.