1. Хоол үйлдвэрлэлийн тайлангийн хяналт
Хоол үйлдвэрлэлийн тайлангийн хяналт хийх
Монгол улсын боловсролын сайдын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/84 тоот тушаалын хэрэгжилтийг ханган нийслэлийн цэцэрлэгийн хоолны түүхий эдийн зардлын эцэг, эх, асран хамгаалагчаас төвлөрүүлэх орлого, сарын орлогын гүйцэтгэл, ирцийн бүртгэлийн мэдээллийг хянах шинэ программ хангамж хөгжүүлж нэвтрүүлсэн бөгөөд системтэй ажиллах заавартай танилцана уу.
1. https://emis.esis.edu.mn/ -д хандаж нэвтрэх нэр, нууц үг оруулж системд нэвтрэнэ.
2. Удирдлагийн хэсгээс Статистикийн удирдлага хэсгийг сонгоно.
3. Хоол үйлдвэрлэл модуль руу орно.
Хоол үйлдвэрлэл модуль нь 4 таб -аас бүрдэнэ.
- Нэгтгэл
- Байгууллагын хяналт
- Тайлангийн хяналт
- Систем хөгжүүлэгч
Нэгтгэл хэсэг нь: Маягт 1, Маягт 2 -ын мэдээллийг харах боломжтой.
Байгууллагын хяналт хэсэг нь: Хоолны системтэй байгууллагын тоо болон ямар систем хэрэглэж байгааг харах боломжтой.
Тайлангийн хяналт хэсэг нь: Маягт 1, Маягт 2 тайлан илгээлтийн явцын мэдээллийг харах боломжтой.
Систем хөгжүүлэгч хэсэг нь: Хоолны систем хөгжүүлэгч байгууллагуудын тайлан илгээлтийг графикаар харуулсан.