Арга зүйч

– СӨБ

Дэмжлэгийн баг: Элсэх хүсэлт бүртгэх


  • Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-MONGOLIA цахим системээр илгээх боломжтой.
  • Е-MONGOLIA цахим системээр орох боломжгүй иргэд жил бүрийн заасан хугацаанд багтаж өөрт ойр байрлах цэцэрлэгт очиж дэмжлэгийн багт хандаж бүртгүүлэх хүсэлт гаргах боломжтой.

Дэмжлэгийг багийн үйл ажиллагаа

1. https://elselt.esis.edu.mn/ хаягаар es601011**** нэвтрэх нэр нууц үгээр системд нэвтэрнэ.

2. Хүүхэд нэмэх товч дарж элсэгчээр бүртгэгдэх хүүхдийн регистрийн дугаарыг оруулж хайх товч дарж гарч ирэх мэдээллийг хянан хүсэлт гаргагчаас мэдээлэл үнэн зөв эсэхийг лавлаж шалгана.

3. Хүсэлт гаргагчийн регистрийн дугаараар хайлт хийж элсэгчийн хэн болох гэдгийг сонгох болон холбоо барих /мессеж очих/ утасны дугаарыг бүртгэнэ. 

4. Санал өгөх хэсэгт тухайн хичээлийн жилд 

  • Цэцэрлэгт хамруулах эсэх
  • Тухайн хаягийн бүртгэлээс шилжилт хөдөлгөөн хийх эсэх
  • Тухайн цэцэрлэгтээ үргэлжлүүлэн хамруулах эсэх
  • Шалтгаан сонгох 

гэх мэт асуулгад хариулж хүсэлтийг илгээнэ.

5. Илгээсэн хүсэлт элсэгчийн жагсаалтад мөр бичлэг болон харагдана.

6. Бүртгэсэн бүртгэлийн Хүсэлтийн төлөвийн ойлголт, тайлбар 

Санал асуулгад хариулсан хариултаас шалтгаалан хүсэлтийн төлөв нь ялгаатай байна.

Үргэлжлүүлэн явуулна Бүртгэлтэй цэцэрлэгтээ үргэлжлүүлж явуулна.
Тухайн хаяг дээрээ өөр цэцэрлэгт хамруулна Бүртгэлтэй цэцэрлэгт үргэлжлүүлж явуулахгүй, шилжилт хөдөлгөөн хийхгүй.
Тухайн хаяг дээрээ хамрагдана

Цэцэрлэгт бүртгэлгүй, тухайн хичээлийн жилд цэцэрлэгт хамруулна, шилжилт хөдөлгөөн хийхгүй.