16.1. Төсөл хөтөлбөрийн мэдээлэл нэмэх
Төсөл, хөтөлбөр нэмэх үйлдэл хийхээс өмнө дараах нөхцөл биелсэн байх шаардлагатай. Үүнд:
- Сургалтын байгууллага үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх
Төсөл, хөтөлбөр бүртгэх үйлдлийг дараах дарааллаар хийнэ. Үүнд:
- Төсөл, хөтөлбөр ерөнхий цэсийг сонгоно.
- Төсөл, хөтөлбөрийн дэд хэсгээс жагсаалтийг сонгоно.
- Цонхны баруун дээд хэсэгт байрлах Төсөл, хөтөлбөр нэмэх товчийг дарна.
- Төсөл, хөтөлбөр нэмэх цонхны мэдээллийг оруулаад хадгалах товч дарна.
Төсөл, хөтөлбөр бүртгэх үйлдлийн дэлгэрэнгүй тайлбар:
- Төсөл, хөтөлбөр ерөнхий цэсийг сонгоно.
- Төсөл, хөтөлбөрийн дэд хэсгээс жагсаалтийг сонгоно.
- Цонхны баруун дээд хэсэгт байрлах Төсөл, хөтөлбөр нэмэх товчийг дарна.
- Төсөл, хөтөлбөр нэмэх цонхны мэдээллийг оруулаад хадгалах товч дарна.
Төсөл, хөтөлбөрийн үндсэн мэдээлэл
Дээд боловсролын сургалтын байгууллага нь сургуулийн хэмжээнд хэрэгжиж буй нийт төсөл, хөтөлбөрийн мэдээллийг бүртгэнэ. Төсөл, хөтөлбөр гэдэг нь тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд тусгайлан бүрдүүлсэн багийн хүчээр тодорхой цаг хугацаанд, нөөцийг ашиглан урьдчилан төлөвлөсөн үр дүнд хүрэх цогц үйл ажиллагаа юм.
No. | Талбар | Тайлбар | Жишээ |
---|---|---|---|
1. | Сургалтын байгууллага | Албан байгууллагыг сонгоно. | МУИС |
2. | Төрөл | Дээд боловсролын сургалтын байгууллагад тайлант хугацаанд хэрэгжсэн төсөл хөтөлбөрийн төрлийг сонгоно. (Хөтөлбөрийн зорилтот төсөл гэдэгт- “Нийгмийн болон салбарын хөгжлийн урт, дунд хугацааны стратеги, төлөвлөгөө, хөтөлбөр, бодлогын баримт бичгийн хүрээнд хэрэгжиж байгаа төсөл”; Захиалгат төсөл гэдэгт –“Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээ болон төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, агентлаг, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тулгамдсан асуудлыг судалж шийдвэрлэхэд чиглэсэн төсөл”; Цөм технологийн төсөл гэдэгт -“ Засгийн газраас баталсан шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтад хамаарах технологийн судалгаа боловсруулалтын ажлыг хэрэгжүүлэх төсөл”; Инновацийн төсөл гэдэгт “Санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл”; Эрдэм шинжилгээ, судалгааны төсөл гэдэгт-“ Хүн, нийгэм, хүрээлэн байгаа орчны хөгжлийн үндсэн зүй тогтлын талаар шинэ мэдлэг, мэдээллийг бий болгоход чиглэсэн төсөл”; Оюутны төсөл гэдэгт-“ Оюутны нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах,оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, боловсронгуй болгох, дотоодын оюутан солилцоог дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, ажил мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн төсөл”;). | Зорилтот төсөл |
3. | Код | Дээд боловсролын сургалтын байгууллагад тайлант хугацаанд хэрэгжсэн төсөл хөтөлбөрийн кодыг давхцахгүй байдлаар үүсгэн бичнэ. | 001 |
4. | Нэр | Дээд боловсролын сургалтын байгууллагад тайлант хугацаанд хэрэгжсэн төсөл хөтөлбөрийн нэрийг давхцахгүй байдлаар үүсгэн бичнэ. | Бэлчээрийн нөхөн сэргээлт |
5. | Тайлбар | Төсөл, хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг оруулна. | Дэлгэрэнгүй мэдээлэл |
6. | Эхлэх огноо | - Дээд боловсролын сургалтын байгууллагад тайлант хугацаанд хэрэгжсэн төсөл хөтөлбөрийн эхэлсэн огноо бичнэ. | 2018/01/01 |
7. | Дуусах огноо | Дээд боловсролын сургалтын байгууллагад тайлант хугацаанд хэрэгжсэн төсөл хөтөлбөрийн дуусах огноо бичнэ. | 2020/04/15 |
8. | Гүйцэтгэлийн хувь | Дээд боловсролын сургалтын байгууллагад тайлант хугацаанд хэрэгжсэн төсөл хөтөлбөрийн нийт гүйцэтгэлийн хувь бичнэ. Төсөл, хөтөлбөрийн ажлын төлөвлөгөөний явц, гүйцэтгэлд хяналт үнэлгээ хийж нийт гүйцэтгэлийн хувь бодож гаргана. | 98 |
9. | Нийт төсөв | Төсөл, хөтөлбөрийн нийт төсөв, өртгийг бичнэ. | 32,000,000 |