Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

14.1. Ажилтан бүртгэх


Ажилтан нэмэх үйлдэл хийхээс өмнө ДАРААХ НӨХЦӨЛ биелсэн байх шаардлагатай. Үүнд:

  • Салбар, бүрэлдэхүүн сургууль үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх
  • Сургалт, судалгааны нэгж үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх

Шинэ ажилтан бүртгэх үйлдлийг дараах дарааллаар хийнэ. Үүнд:

  1. Ажилтан ерөнхий цэсийг сонгоно.
  2. Ажилтны дэд хэсгээс жагсаалтийг сонгоно.
  3. Цонхны баруун дээд хэсэгт байрлах Ажилтан нэмэх товчийг дарна.
  4. Ажиллах хүн сонгоно.
  5. Ажилтан нэмэх цонхны мэдээллийг оруулаад хадгалах товч дарна.

Шинэ Ажилтан бүртгэх үйлдлийн дэлгэрэнгүй тайлбар:

  1. Ажилтан ерөнхий цэсийг сонгоно.

  1. Ажилтны дэд хэсгээс жагсаалтийг сонгоно.

  1. Цонхны баруун дээд хэсэгт байрлах Ажилтан нэмэх товчийг дарна.

  1. Ажиллах хүн сонгоно.

  1. Ажилтан нэмэх цонхны мэдээллийг оруулаад хадгалах товч дарна.

Ажилтан бүртгэх мэдээллийн тайлбар

NO. ТАЛБАР ТАЙЛБАР ЖИШЭЭ
1. Үйлдэл Үйлдлийн төрлийг сонгоно. Шинэ ажилтан
2. Шалтгаан Энэ үйлдлийг хийж байгаа шалтгааныг сонгоно. Шинэ орон тоо
3. Огноо Энэ үйлдлийг бодит цаг амьдрал дээр хийсэн огноог оруулна. 2018/09/01
4. Өөрчлөлтийн хувилбар Анх удаа бүртгэл хийж байгаа үед өөрчлөлтийн дугаар нь 1 байна. Дахин давтаж мэдээлэл өөрчилсөн үйлдэл хийсэн тохиолдолд энэ дугаар нь ихэснэ. Систем автоматаар дугаарлана. Хэрэглэгч гараас мэдээлэл оруулахгүй. 1
5. Хэрэглэгч Үйлдлийг хийж байгаа хэрэглэгчийн эрх дээр бүртгэлтэй байгаа хэрэглэгчийн нэр харагдана. User: МУИС-сургалтын алба
6. Өөрчлөлтийн огноо Үйлдэл хийж байгаа огноог систем автоматаар харуулна. 2018/09/02

Ажилтны ажил эрхлэлтийн мэдээлэл

Ажилтны ажил эрхлэлтийн мэдээлэл болох хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан албан тушаал, ажлын харилцаа зэрэг мэдээллүүдийг бүртгэнэ.

NO. ТАЛБАР ТАЙЛБАР ЖИШЭЭ
1. Сургалтын байгууллага Албан байгууллагыг сонгоно. МУИС
2. Ажлын харилцаа Дээд боловсролын сургалтын байгууллагатай үүсгэж буй ажлын харилцааны хэлбэрээс тохирох сонголтыг сонгоно. Үндсэн ажилтан
3. Албан тушаалын төрөл Албан тушаалын төрлөөс үндсэн бүлэг, дэд бүлэг, бага бүлэг, нэгж бүлгээс ажилтанд хамаарах төрлийг сонгоно. Багш, хэл шинжлэлийн
4. Албан тушаалын нэр Хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан ажиллах албан тушаалын нэрийг оруулна. Хэл шинжлэлийн багш
5. Ажиллаж эхэлсэн огноо Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд анх орсон огноог оруулна. 2018/10/01
6. Ажилтны түвшин Хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан ажиллах албан тушаалын түвшинг сонгоно. (Удирдах ажилтан- Байгууллагын удирдах түвшний ажилтан бол сонгоно. Үүнд: (их, дээд сургуулийн захирал, дэд захирал, салбар, бүрэлдэхүүн сургуулийн захирал, дэд захирал, сургалтын албаны дарга, захиргаа, газар, нэгж, хэлтсийн дарга)). (Гүйцэтгэх ажилтан- Байгууллагын гүйцэтгэх түвшний ажилтан бол сонгоно. Үүнд: (мэргэжилтэн, багш, нягтлан бодогч, нарийн бичгийн дарга, эмч, номын санч, нярав гэх мэт)).(Туслах ажилтан- Байгууллагын туслах түвшний ажил эрхэлдэг бол сонгоно. Үүнд: (жижүүр, үйлчлэгч, манаач, цэвэрлэгч, хамгаалалтын ажилтан, туслах ажилтан)). Гүйцэтгэх ажилтан