Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

12.1. Санхүүгийн дэмжлэгийн мэдээлэл бүртгэх


Санхүүгийн дэмжлэг бүртгэх үйлдэл хийхээс өмнө дараах нөхцөл биелсэн байх шаардлагатай. Үүнд:

  • Суралцагч нь суралцаж байгаа төлөвтэй байх
  • Сургалтын хөтөлбөрийн мэдээлэл оруулсан байх
  • Суралцагчийг санхүүгийн дэмжлэгийн 1 хөтөлбөр дээр давхардуулж бүртгэгдээгүй байх

Санхүүгийн дэмжлэг бүртгэх үйлдлийг дараах дарааллаар хийнэ. Үүнд:

  1. Санхүүгийн дэмжлэг ерөнхий цэсийг сонгоно.
  2. Санхүүгийн дэмжлэгийн дэд хэсгээс жагсаалтыг сонгоно.
  3. Цонхны баруун дээд хэсэгт байрлах санхүүгийн дэмжлэг бүртгэл товчийг дарна.
  4. Санхүүгийн дэмжлэг засах цонхны мэдээллийг оруулаад хадгалах товч дарна.

Санхүүгийн дэмжлэг бүртгэх үйлдлийн дэлгэрэнгүй тайлбар:

  1. Санхүүгийн дэмжлэг ерөнхий цэсийг сонгоно.

  1. Санхүүгийн дэмжлэгийн дэд хэсгээс жагсаалтыг сонгоно.

  1. Цонхны баруун дээд хэсэгт байрлах санхүүгийн дэмжлэг бүртгэл товчийг дарна.

  1. Санхүүгийн дэмжлэг засах цонхны мэдээллийг оруулаад хадгалах товч дарна.

Санхүүгийн дэмжлэг авагчийн мэдээлэл

Санхүүгийн дэмжлэг нэмэх үйлдлээр системд огт бүртгээгүй байгаа сангүүгийн дэмжлэгт хамрагдсан суралцагчийг бүртгэнэ.

Талбар

Тайлбар

Жишээ

  1.  

Регистрийн дугаар

МУ-ын иргэн бол суралцагчийн Монгол улсын иргэний бүртгэлд бүртгүүлсэн регистрийн дугаар, гадаад хүн бол гадаад паспортын дугаарыг бичнэ.

АА11223344

  1.  

Эцэг, эхийн нэр

Регистрийн дугаарын мэдээллийг оруулах үед УБЕГ-ын иргэний мэдээллийн сангаас регистрийн дугаараар шалган суралцагчийн эцэг, эхийн нэрийн мэдээллийн татан харуулна.

Бат

  1.  

Нэр

Регистрийн дугаарын мэдээллийг оруулах үед УБЕГ-ын иргэний мэдээллийн сангаас регистрийн дугаараар шалган суралцагчийн нэрийн мэдээллийн татан харуулна.

Дорж

  1.  

Төрсөн огноо

Регистрийн дугаарын мэдээллийг оруулах үед УБЕГ-ын иргэний мэдээллийн сангаас регистрийн дугаараар шалган төрсөн огнооны мэдээллийн татан харуулна.

1985/04/01

  1.  

Хүйс

Регистрийн дугаарын мэдээллийг оруулах үед УБЕГ-ын иргэний мэдээллийн сангаас регистрийн дугаараар шалган хүйсийн мэдээллийн татан харуулна.

Эрэгтэй

  1.  

Сургуулийн нэр

Суралцагчийн суралцаж буй сургалтын байгууллагыг харуулна.

МУИС

  1.  

Салбар, бүрэлдэхүүн сургуулийн нэр

Суралцагчийн суралцаж буй салбар, бүрэлдэхүүн сургуулийн нэрийг харуулна.

Хууль зүйн сургууль

  1.  

Боловсролын түвшин

Суралцагчийн суралцаж буй боловсролын түвшин (1. Дипломын боловсрол, 2. Бакалаврын боловсрол, 3. Докторын боловсрол) -г харуулна..

Бакалавр

  1.  

Мэргэжлийн чиглэл

Суралцагчийн суралцаж буй хөтөлбөрийн мэргэжлийн чиглэл, индексийг харуулна.

Эрх зүй

  1.  

Сургалтын хөтөлбөр

Суралцагчийн суралцаж буй сургалтын хөтөлбөрийг харуулна.

Эрх зүй

  1.  

Сургалтын хуагцаа

Суралцагчийн суралцаж буй сургалтын хөтөлбөрийн хугацааг харуулна.

4 жил

  1.  

Сургалтын ээлж

Суралцагчийн суралцаж буй хөтөлбөрийн сургалтын хэлбэр (1.Өдөр, 2. Орой 3. Эчнээ)-г харуулна.

Өдөр

  1.  

Сургалтын ачаалал

Суралцагчийн сургалтын ачааллыг харуулна.

Бүтэн цагийн

  1.  

Суралцагчийн түвшин

Хэрэв суралцагчийн суралцаж буй сургалтын хөтөлбөр үе шаттай бол суралцагчийн курс, дамжааны төрөл (1-р дамжаа,  2-р дамжаа, 3-р дамжаа, 4-р дамжаа, 5-р дамжаа, 6-р дамжаа ) -ийг харуулна.

1-р дамжаа

  1.  

Суралцагчийн төлөв

Суралцагчийн суралцаж байгаа эсэх төлөвийг харуулна.

Суралцаж байгаа

Санхүүгийн дэмжлэгийн мэдээлэл

Санхүүгийн эх сурвалж, санхүүгийн дэмжлэгийн хөтөлбөр, санхүүгийн дэмжлэгийн төрөл, батлагдсан нийт дүн зэрэг мэдээллийг бүртгэнэ.

Талбар

Тайлбар

Жишээ

  1.  

Эх сурвалж

Санхүүжүүлэгч эх сурвалжийг сонгоно.

Боловсролын зээлийн сан

  1.  

Эх сурвалжийн хөтөлбөр

Санхүүгийн дэмжлэгийн хөтөлбөрийн нэрийг оруулна.

Оюутны хөгжлийн зээл

  1.  

Санхүүгийн дэмжлэгийн төрөл

Санхүүгийн дэмжлэгийн төрлийг сонгоно. /Суралцагчийн сургалтын төлбөр, дотуур байр, амьдрах зардал, болон ном сурах бичиг ашиглах гэх мэт суралцах үед зайлшгүй гарах санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд санхүүгийн тусламжийн модуль туслах бөгөөд тухайн зардлыг зээл тусламж, тэтгэлэг болон ажил эрхлэлтийн хэлбэрүүдээр шийдвэрлэдэг./

Зээл – Сургалтын төлбөрийн зардлыг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг санхүүжүүлэхэд зориулан хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлөөр олгож буй зээл бол сонгоно.

Тэтгэлэг – Сурлагын өндөр амжилт гарган мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, авьяас ур чадвараараа тэргүүлэн суралцаж байгаа суралцагчийг урамшуулах зорилгоор сургалтын төлбөрийн зардлыг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг санхүүжүүлэхэд зориулан олгож буй буцалтгүй мөнгөн тусламж бол сонгоно.

Буцалтгүй тусламж- Суралцагчийн сургалтын төлбөрийн зардлыг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг санхүүжүүлэхэд зориулан олгож буй буцалтгүй мөнгөн тусламж бол сонгоно.

Суралцангаа ажиллах- Суралцагч нь суралцах хугацаандаа тодорхой заагдсан ачааллын дагуу ажил эрхэлж болох бөгөөд тухайн ачаалал нь суралцах үйл явцад дарамт болохгүйгээр зохион байгуулагдах ёстой. Санхүүгийн хэрэгцээтэй суралцагчдыг ажлын байраар хангаж, боловсролын зардлыг төлөх мөнгө олгох боломжийг олгож байвал сонгоно.

Зээл

  1.  

Гэрээ байгуулсан огноо

Гэрээ байгуулсан огноог бичнэ.

2019/04/01

  1.  

Гэрээ дуусах огноо

Гэрээний дуусах огноог бичнэ. Энд эргэн төлөлт хийгдэж гэрээг бүрэн дуусгаж хаах огнооны мэдээллийг оруулна.

2023/04/01

  1.  

Төлөв

Санхүүгийн дэмжлэгийн төлөвийг сонгоно.

Идэвхтэй– Одоо идэвхтэй, хэрэгжиж байгаа санхүүгийн дэмжлэг

Түр зогсоосон– Хэрэгжиж байснаа тодорхой шалтгааны (гэрээний нөхцөл шаардлага хангаагүй) улмаас түр зогсоосон санхүүгийн дэмжлэг

Хугацаа дууссан– Гэрээний хугацаа дууссан (гэрээний нөхцөлд заасан санхүүгийн дэмжлэг олгох хугацаа дууссан)

Бүрэн дууссан– Гэрээ хаагдсан буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. (санхүүгийн дэмжлэгийн олголт, эргэн төлөлт хийгдэж дууссан)

Цуцлагдсан– Цаашид хэрэгжихгүйгээр цуцлагдсан санхүүгийн дэмжлэг

Идэвхтэй

  1.  

Шалтгаан

Цуцалсан, түр зогсоосон тохиодлуудад шалтгааны мэдээллийг оруулна.

-

  1.  

Мөнгөн тэмдэгт

Санхүүгийн дэмжлэг олгож буй мөнгөн тэмдэгтийг сонгоно.

MNT

  1.  

Батлагдсан нийт дүн

Зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжаар олгох нийт мөнгөн дүнг бичнэ.

12,875,960

  1.  

Батлагдсан нийт хураамж

Санхүүгийн дэмжлэг олгохтой холбоотой үйл ажиллагааны хураамжийг бичнэ.

10,000

  1.  

Батлагдсан нийт хөнгөлөлт

Эргэн төлөгдөх дүнгээс хөнгөлж буй хөнгөлөлтийн мөнгөн дүнг бичнэ.

-

  1.  

Батлагдсан нийт хүү

Олгож буй санхүүгийн дэмжлэгээс хүү тооцох бол тооцох хүүг бичнэ.

-

  1.  

Олголтыг нөхөн төрүүлэх эсэх

Гэрээний нөхцлийг зөрчин гэрээг цуцалсан үед олголтыг нөхөн төлүүлэхээр болсон бол тийм гэж тэмдэглэнэ.

Үгүй

  1.  

Нөхөн төлүүлэх дүн

Нөхөн төлүүлэх дүнг оруулна.

-

  1.  

Нөхөн төлсөн дүн

Нөхөн төлсөн дүнг оруулна.

-

Олголтын мэдээлэл

Санхүүгийн дэмжлэг олгох хуваарийг үүсгэх болон хуваарийн дагуух олголтыг бүртгэнэ.

Талбар

Тайлбар

Жишээ

  1.  

Санхүүгийн дэмжлэгийн зориулалт

Санхүүгийн дэмжлэг нь юунд зориулагдаж олгогдож байгааг сонгоно.

Сургалтын төлбөр– Санхүүгийн дэмжлэг нь сургалтын төлбөрт зориулагдаж байвал сонгоно.

Амьжиргааны зардал– Санхүүгийн дэмжлэг нь амьжиргааны зардалд зориулагдаж байвал сонгоно.

Бусад – Дээд дурдсанаас бусад зүйлд зориулагдаж байвал сонгоно.

Сургалтын төлбөр

  1.  

Олголт эхлэх огноо

Санхүүгийн дэмжлэг олгож эхлэх огноог бичнэ.

2019/05/01

  1.  

Олголт дуусах огноо

Санхүүгийн дэмжлэг олгож дуусах огноог бичнэ.

2023/05/01

  1.  

Нийт олгосон улирал

Санхүүгийн дэмжлэг олгогдсон нийт улирал /хичээлийн жилийн улирал/ -ын тоог бичнэ.

2

  1.  

Олгосон нийт дүн

Тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжаар суралцагчдын сурч боловсроход олгосон нийт мөнгөн дүнг бичнэ.

2,560,000.00

  1.  

Олголтын төлөв

Олголтын төлөвийг сонгоно.

Идэвхтэй – Одоо идэвхтэй, олголт хэвийн явагдаж байгаа

Түр зогсоосон – Хэрэгжиж байснаа тодорхой шалтгааны (гэрээний нөхцөл шаардлага хангаагүй) улмаас түр зогсоосон

Цуцлагдсан – Цаашид хэрэгжихгүйгээр цуцлагдсан

Бүрэн олгосон– Гэрээнд заасан нөхцөлийн дагуу олголт хийгдэж дууссан.

Идэвхтэй

Зээлийн хураамжийн мэдээлэл

Санхүүгийн дэмжлийн төрөл нь зээл үед зээлийн хураамж, хөнгөлөлтийн мэдээллийг бүртгэх боломжтой.

Талбар

Тайлбар

Жишээ

  1.  

Хураамжийн төрөл

Хураамжийн төрлийг сонгоно.

Хураамж

  1.  

Хураамжийн тохиргоо

Хураамжийг хувиар, шууд дүнгээр тооцох авах эсэхийг сонгоно.

Хувиар

  1.  

Хураамжийн дүн

Хураамжийн тохиргоогоо хувиар гэж сонгосон бол хэдэн хувийн хураамж авахыг бичнэ.

2

  1.  

Хураамжийн дүрэм

Дүрмийг тохируулна.

Бүгдийг эхний олголт дээр тооцох

  1.  

Нэмэлт тайлбар

Нэмэлт мэдээллийг оруулна.

-

Барьцаа хөрөнгийн мэдээлэл

Санхүүгийн дэмжлэг авагч нь гэрээнд заасан хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт, өр төлбөр барагдуулах амлалтыг баталж авсан хөрөнгө, зээл төлөх баталгаа буюу зээлдүүлсэн мөнгөө эргүүлэн төлж чадахгүй тохиолдолд эзэмших эрхийг шилжүүлэхээр зөвшөөрсөн хөрөнгийн мэдээллийг оруулна.

Талбар

Тайлбар

Жишээ

  1.  

Барьцаа хөрөнгийн төрөл

Барьцаа хөрөнгийн төрөл (1. Барилга, байгууламж, 2. Газар, 3. Автомашин, тээврийн хэрэгсэл, 4. Машин, тоног төхөөрөмж, 5. Өсөж үрждэг хөрөнгө, 6. Мэдээлэл технологийн тоног төхөөрөмж, 7. Тавилга, эд хогшил, 8. Лиценз, зөвшөөрөл)-өөс сонгоно.

Барилга, байгууламж

  1.  

Барьцаа хөрөнгийн дэд төрөл

Барьцаа хөрөнгийн дэд төрлийг бичнэ. Жишээ нь: барилга, байгууламж, түр байгууламж, дуусаагүй барилга байгууламж гэх мэт.

Орон сууц

  1.  

Хөрөнгийн дугаар

Хөрөнгийн дугаарыг давхцахгүй байдлаар үүсгэн бичнэ.

УЖЭ12548

  1.  

Хөрөнгийн мөнгөн үнэлгээ

Барьцаанд авч буй хөрөнгийг үнэлсэн дүнг бичнэ.

89,125,893.45

  1.  

Барьцаалсан хувь

Хөрөнгийн үнэлгээний хэдэн хувийг барьцаалж буйг бичнэ.

100

  1.  

Хөрөнгийн өмчлөгч

Хөрөнгийн өмчлөгчийг сонгоно. (1. Байгууллага, 2. Хувь хүн)

Хувь хүн

  1.  

Хөрөнгийн өмчлөгчийн нэр

Хөрөнгө өмчлөгчийн нэрийг бичнэ.

 

Бат

  1.  

Барьцаа хөрөнгө чөлөөлсөн эсэх

Барьцаа хөрөнгө чөлөөлсөн эсэхийг сонгоно. (1. Тийм, 2. Үгүй)

 

Тийм

  1.  

Чөлөөлсөн огноо

Хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн огноог бичнэ.

2020/04/01

Эргэн төлөлтийн мэдээлэл

Суралцагчид олгож буй санхүүгийн дэмжлэг нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгосон бол эргэн төлөлтийн мэдээллийг бүртгэнэ.

Талбар

Тайлбар

Жишээ

  1.  

Эргэн төлөлт эхлэх огноо

Эргэн төлөлт эхлэх огноог бичнэ.

2023/05/01

  1.  

Эргэн төлөлт дуусах огноо

Эргэн төлөлт дуусах огноог бичнэ.

2027/05/01

  1.  

Эргэн төлөх нийт дүн

Эргэн төлөх нийт дүнг бичнэ. Эргэн төлөх нийт дүн нь эргэн төлөх дүн, хүү, алданги, хөнгөлөлт тооцсоноос бодогдоно.

12,875,960

  1.  

Эргэн төлсөн нийт дүн

Нийт эргэн төлсөн дүнг бичнэ.

1,890,000

  1.  

Эргэн төлөлтийн төлөв

Эргэн төлөлтийн төлөвийг сонгоно.

Төлсөн – Эргэн төлөлтийг бүрэн төлж дууссан бол сонгоно.

Чөлөөлсөн – Ямар нэг нөхцөлөөр төлбөрөөс бүрэн чөлөөлсөн тушаал, шийдвэр гарсан бол сонгоно.

Төлсөн

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдээлэл

Итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж суралцагчийг төлөөлж буй хүн юм. Суралцагч авсан зээлээ өөрөө төлж чадахгүйд хүрвэл суралцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлбөрийг бүрэн хариуцдаг.

Талбар

Тайлбар

Жишээ

  1.  

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн регистрийн дугаар/бүртгэлийн дугаар

МУ-ын иргэн бол Монгол улсын иргэний бүртгэлд бүртгүүлсэн регистрийн дугаар, гадаад хүн бол гадаад паспортын дугаарыг бичнэ.

 

  1.  

Эцэг эхийн нэр

МУ-ын иргэн бол Монгол улсын иргэний бүртгэлд бүртгүүлсэн Эцэг/Эхийн нэр, гадаад хүн бол гадаад паспорт дээрх Эцэг/Эхийн нэрийг латин үсгээр бичнэ.

 

  1.  

Нэр

МУ-ын иргэн бол Монгол улсын иргэний бүртгэлд бүртгүүлсэн нэр, гадаад хүн бол гадаад паспорт дээр байгаа нэрийг латин үсгээр бичнэ.

 

  1.  

 

Харилцагчийн төрөл

Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь санхүүгийн дэмжлэг авагчийн хэн болохыг сонгоно. (1. ээж, 2. аав, 3. ах, 4. эгч, 5. хүү, 6. охин, 7. хүүхэд, 8. найз, 9. эхнэр, 10. нөхөр, 11. хамтрагч, 12. бусад)

 

Нэмэлт мэдээлэл

Гэрээнд тусгагдсан нэмэлт мэдээллийг бүртгэнэ.

Талбар

Тайлбар

Жишээ

  1.  

Өргөдөл, хүсэлтийн дугаар

Санхүүгийн дэмжлэгт хамрагдахад гаргасан өргөдөл, хүсэлтийн дугаарыг оруулна.

А2019/02/145

  1.  

Гэрээний дугаар

Гэрээний дугаарыг оруулна.

СНУ8951

  1.  

Гэрээний мэдээлэл

Гэрээний дэлгэрэнгүй мэдээллийг оруулна.

-