10.0. Ойлголт
Энэхүү модулийн зорилго нь дипломын дугаарын захиалга, төгсөлтийг бүртгэх, удирдах юм. ДБУМС-д төгсөх оюутнуудын дипломын захиалга шинээр үүсгэх, засах, цуцлах, дипломын дугаар хуваарилах, захиалга шийдвэрлэх, төгсөлтийн бүртгэл хийх, засах, цуцлах, устгах, дипломын дугаар буцаан татах, төгсөгчдийн лавлагаа үүсгэх үйлдлүүдийг хийж удирдах явдал юм. БСШУСЯ, түүний харьяа байгууллага, сургууль өөрийн эрх үүргийн хүрээнд төгсөлтийн холбогдох мэдээллийг харах, хянах ба улсын хэмжээний дээд боловсролын төгсөгчдийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, real, статистик, аналитик тайлан гаргах боломжтой.
Дипломын дугаарын захиалга, төгсөлт модуль нь сургалтын байгууллагын эрхээр дипломын дугаарын захиалга үүсгэх, илгээх, төгсөлтийн бүртгэл хийх, илгээх үйлдэл, БСШУСЯ-ны хэрэглэгчийн эрхээр захиалга шийдвэрлэх, дугаар хуваарилах, төгсөлт баталгаажуулах зэрэг үйлдлүүдийг системд хийх боломжийг бүрдүүлсэн.