Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

21. Асуулга


ТӨГСӨГЧДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН СУДАЛГАА

1. СУДАЛГААНЫ ЗОРИЛГО

Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны зорилго нь дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага төгсөгчдийн мэргэжил, ур чадварын хөгжил болон хөдөлмөр эрхлэлтийн байдал, ажлын байранд зуучлагдаж буй хэлбэр, хугацаа, ур чадварын нийцэл, түүнчлэн ажлын байранд тулгарч буй болон ажилгүй байгаа шалтгаан зэргийг илрүүлэн, салбарын бодлого боловсруулагчид, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын шийдвэр гаргагчид, судлаачдыг тоон мэдээллээр хангахад оршино.

СУДАЛГААНЫ ЗОРИЛТУУД:

Судалгааны зорилгын хүрээнд дараах зорилтуудыг тусгасан.

  • Төгсөгчдийн боловсролын түвшин, гэр бүлийн ахуй амьдралын талаарх өөрчлөлтийг судлах,
  • Төгсөгчдийн ажлын байрны хэлбэр, статус, ажил, амралтын цаг, хөдөлмөрийн хөлс зэрэг үзүүлэлтүүдийн өөрчлөлт, давхар ажил хийж буй төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн онцлог зэргийг тодорхойлох,
  • Төгссөний дараах сургалтанд хамрагдсан байдлыг тодруулах /сургалтын төрөл, төлбөр гэх мэт/,
  • 2020 онд ажилгүй байсан, одоо ажилгүй байгаа төгсөгчдийн ажилгүйдлийн шалтгааныг тодруулах,
  • Ажил хайж байгаа төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн статус, тэдгээрийн шалтгаан, хэлбэр болон хичээл зүтгэлийг судлах,
  • Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх хэтийн төлөвлөгөө, зорилгыг тодруулах,
  • Судалгааны үр дүнд тулгуурлан төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, боловсролын болон хөдөлмөр эрхлэлтийн салбарын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн санал, зөвлөмжийг боловсруулах.

1.2 СУДАЛГААНЫ ХАМРАХ ХҮРЭЭ

Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаагаар их, дээд сургууль болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдал, хөдөлгөөнийг судалдаг. Судалгааны хамрах хүрээ буюу эх олонлог нь Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг 2018-2019 оны хичээлийн жилд суралцаж төгссөн 23,038 мянган төгсөгч юм.