Менежер

– ЕБС

Сургалтын байгууллага, Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ


Мэдээллийн сан бүрдүүлэх үйл ажиллагаа

1. Сургалтын менежер: Багш нарын заадаг хичээлийг тохируулах /Видео гарын авлага/

2. АУБ: Өөрийн ангид хичээл заадаг багш нарын тохиргоо хийх /Видео гарын авлага/

3. Сургалтын менежер: Бүлэг тус бүрт хичэл заадаг багшийн тохиргоог баталгаажуулах /Видео гарын авлага/

4. БШУГ/БХ: Сан бүрдүүлэх үйл ажиллагааг хянана.

 

1. Сургалтын менежер: Багш нарын заадаг хичээлийг тохируулах

Боловсролын удирдлага модулийн Багш цэсийг сонгон багшийн жагсаалтаас сонголт  хийж тохиргоог хийнэ.

Үндсэн мэдээллийн доор байрлах Заадаг хичээл хэсгийг сонгон Мэдээлэл засах товч дарж тухайн Багшийн заадаг хичээлүүдийг нэмж болно.

- Судлагдахуун хэсэгт заадаг хичээлийг сонгоно.

- Хичээл хэсэгт хэддүгээр ангийн хичээл болохыг сонгоно.

Жишээ нь Математик 7 (МАТ0701) Заавал гэж сонгон Хадгалаад хаах товч дарж бүртгэлийг хадгална.

2. АУБ: Өөрийн ангид хичээл заадаг багш нарын тохиргоор хийх

Хичээл хэсгийн Ээлжит хичээл модульд өөрийн ангид хичээл заадаг Багшийн тохиргоог хийнэ.

Энэ тохиргоог анги удирдсан багш эсвэл сургалтын менежер тохируулах боломжтой.

Хэрэв анги удирдсан багш тухайн тохиргоог үүсгэсэн бол сургалтын менежерээр баталгаажуулалт хийлгэх шаардлагатай.

Ээлжит хичээл нэмэх товч дээр дарж:

-Тухайн бүлэг ямар хэлбэрээр хичээллэх /Үндсэн бүлэг, Дэд бүлэг, Хичээлийн бүлэг/

-Хичээлийн нэр

-Хичээллэх улирал

-Товч нэр

-Багш

-Хичээллэх танхимыг сонгоно

Хичээл сонголтын тохиргоо

Хичээлийн төрлөөс хамаарч суралцагчид анги нийтээрээ эсвэл дэд бүлэгт хуваагдан хичээллэдэг.
Үндсэн бүлэг: Тухайн ангийн суралцагчид нийтээрээ хичээллэх
Дэд бүлэг: Нэг ангийн суралцагчид 2 буюу түүнээс дээш хуваагдан хичээллэх
Хичээлийн бүлэг: Өөр бүлгийн суралцагчид тухайн хичээлийг нэг бүлэг болон судлах

Хэрэв ээлжит хичээлийг дэд бүлэг, хичээлийн бүлгээр үүсгэсэн бол суралцагчдийн нэрсийг сонгох шаардлагатай. Үүнийг системд “Хичээл сонголт” модулийг ашиглан тохируулна.

Дэд бүлгээр үүсгэсэн хичээл нь нэг ангийн суралцагчид хоёроос дээш дэд бүлэг болон хичээллэх үед үүсгэнэ. Жишээ нь: 8а ангийн суралцагчид технологийн хичээл дээр эрэгтэй, эмэгтэйгээр хуваагдан хичээллэх үед.

Хичээл сонголт хийхээс өмнө Дэд бүлгээр ээлжит хичээл үүсгэн батлагдсан төлөвтэй байх шаардлагатай.

Дэд бүлэг/Хичээлийн бүлэг - Хичээл сонголт

3. Сургалтын менежер: Бүлэг тус бүрт хичэл заадаг багшийн тохиргоог баталгаажуулах

Боловсролын удирдлага систем -> Ээлжит хичээл цэс
-Хичээлийг сонгож баталгаажуулалтыг хийнэ. 
-Тухайн хичээл Батлагдаагүй төлөвтэй үед тухайн тохиргооны мэдээллийг өөрчлөх боломжтой.
-Энэ хэсэгт багшийн мэдээллийг сольж тохируулах боломжтой.

БҮЛЭГ ТУС БҮРТ ХИЧЭЭЛ ЗААДАГ БАГШИЙН ТОХИРГООГ ЦУЦЛАХ, УСТГАХ

Батлагдсан төлөвтэй тохиргоог цуцлах боломжтой бөгөөд хэрэв буруу үүсгэсэн тохиргоо гэж үзвэл Х тэмдэглэгээ дээр дарж устгах боломжтой.

ЖУРНАЛ НЭГТГЭЛ

Бүлэг тус бүрт хичээл заадаг багшийн тохиргоог Журнал нэгтгэл хэсгээс хянах боломжтой.

4. БШУГ/БХ: Сан бүрдүүлэх үйл ажиллагааг хянана.

БАГШИЙН ХИЧЭЭЛИЙН ТОХИРГООНЫ НЭГТГЭЛ

-Статистикийн удирдлага - Багшийн хичээлийн тохиргоо цэсийн жагсаалт хэсгээс БШУЯ, БЕГ, БШУГ, БХ мэргэжилтнүүд хяналт хийх боломжтой бөгөөд тухайн цэсийн тусламжтайгаар аймаг, дүүрэг, нэгж тус бүрээр дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 

Статистикийн удирдлага - Багшийн хичээлийн тохиргоо цэсийн нэгтгэл хэсгээс БШУЯ, БЕГ, БШУГ, БХ мэргэжилтнүүд хяналт хийх боломжтой бөгөөд тухайн цэсийн тусламжтайгаар аймаг, дүүрэг, нэгж тус бүрээр нийт багшийн тоог харах болон ээлжит хичээл тохируулсан багшийн тоогоор болон хувиар харуулна. 

-Статистикийн удирдлага - Багшийн хичээлийн тохиргоо цэсийн нэгтгэл хэсгээс БШУЯ, БЕГ, БШУГ, БХ мэргэжилтнүүд хяналт хийх боломжтой.
-Сургууль тус бүрээр нийт багшийн тоо болон хичээлийн тохиргоо хийсэн багшийн тоог тухай бүр хянаж болно.