СУРГАЛТЫН ОРЧИН
Сургалтын байгууллагын сургалтын орчинд хамаарах барилга байгууламж, дэд бүтэц, анги танхимын бүртгэлийг энэ талбарт хийнэ.
Бүртгэлд баталгаажуулалт хийгдсэний дараа өөрчлөлт оруулах боломжгүй болно. Бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахыг хүсвэл
Сургуулийн админ
-хэрэглэгчид хандана.
Шинээр мэдээлэл бүртгэхдээ +Нэмэх
товч дээр дарж бүртгэлийн цонх гаргаж ирнэ.
Сургалтын орчны бүртгэл дараах 3 дэд хэсгээс бүрдэнэ:
- Барилга байгууламж
- Дэд бүтэц
- Анги танхим
Эдгээр хэсэг тус бүрийн мэдээллийн үнэн зөв, бүрэн оруулснаар тухайн сургалтын байгууллагын талаарх мэдээлэл бодитой болж, тайлан мэдээ зөв гарахыг анхаарна уу.