Багш

– ЕБС

Эрүүл мэндийн үзлэг, судалгаа


"Суралцагчийн эрүүл мэндийн үзлэг, судалгаа" хэсэгт хүүхдийн вакцинжуулалт, өндөр жингийн үзүүлэлт (хагас жил тутам)-ийн өөрчлөлт, эмчийн үзлэг, судалгаанд үндэслэн тэмдэглэл хөтөлж, шаардлагатай тохиолдолд холбогдох арга хэмжээ (суралцагчийн эрүүл мэндийн талаар эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэх, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх гэх мэт)-ийг тэмдэглэнэ.

1. Бүртгэл нэмэх

Ангийн журнал -> Эрүүл мэндийн үзлэг судалгаа -> Бүртгэл нэмэх

-Товчийг сонгож Огноо, Тэмдэглэл, Холбогдох арга хэмжээ авсан байдлыг тэмдэглэн хадгална.

2. Ирц бүртгэх

Суралцагч тус бүрийн ирсэн, чөлөөтэй, өвчтэй, тасалсан шалтгааныг бүртгэж халгалах товч дарна.

Анхаарах:

1. Ирцийн бүртгэлийн анхны утга нь бүгд ирсэн төлөвтэй байх ба зөвхөн чөлөөтэй, өвчтэй, тасалсан суралцагчдыг чеклэн хадгална.

2. Тухайн бүртгэлийн Огноо, Тэмдэглэл, Холбогдох арга хэмжээ авсан байдлыг засварлах бол бүртгэлийн сар/өдөр -ийг сонгож засварлан хадгална.

3. Нэг өдөр 2-оос дээш үзлэг, судалгаа бүртгэх боломжтой.

4. Бүртгэлийг устгах бол сар/өдөр -ийг сонгож  товчийг дарна.