Багш

– ЕБС

Анги удирдсан багш цахим журнал хөтлөх тухай


 Анги удирдсан багш энэхүү цахим журналыг суралцагчийн мэдлэг, чадварын түвшин, төлөвшил, хандлагыг зөв оношлох, тэдний сурах хэрэгцээ, сонирхлыг хөгжүүлэх, анги хамт олны сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг зохистой удирдан чиглүүлэх зорилгоор хөтлөнө.

Цахим "Ангийн журнал" нь дараах хэсгүүдээс бүрдэх ба хөтлөх зааврыг тус тусад нь байршуулсан болно.

1. Сургалт дэмжих үйл ажиллагаа

2. Төлөвшил хандлагын тэмдэглэл

3. Ололт, амжилтын тэмдэглэл

4. Эрүүл мэндийн үзлэг, судалгаа

5. Ажиглалт, судалгаа, үр дүн

6. Багш, эцэг эхийн хамтын ажиллагаа

7. Хичээлээс гадуур сургалт

8. Менежерийн тэмдэглэл

9. Нийгмийн ажилтны тэмдэглэл

10. Багшийн дүгнэлт

Анги удирдсан багшийн цахим журналын бүртгэлийг дор дурдсан шаардлагын дагуу хийнэ:

1. Хүүхдийн эрхийг хүндэтгэсэн, хүмүүнлэг байх;

2. Суралцагчийн талаарх аливаа мэдээллийг хууль бус байдлаар ашиглахгүй байх:

3. Суралцагчийн танин мэдэхүйн хөгжил, төлөвшлийн талаарх тэмдэглэлийн агуулга нь бодитой, үнэн зөв, шинжлэх ухаанч байх;

4. Суралцагчийн хувийн нууцыг чандлан хадгалах;