Гарын авлага, зөвлөмж
Ирсэн асуулгад хариулах үйл явцын зааварчилгаа
Системийн үндсэн цэснээс Асуулгын удирдлага цэсийг сонгоход Ирсэн асуулга, Нэгтгэл, Асуулга -Iform гэсэн 3 цэс харагдана. Ирсэн асуулга цэсийг сонгоход асуулгуудын жагсаалт бүхий дараах цонх дуудагдана.
Жагсаалтаас асуулгыг сонгож Асуулгад хариулах товчийг дарж асуулгад хариулах боломжтой.
Нэг асуулгад олон хариулах тохиргоотой бол хариулт бүр нь цонхны доод хэсэгт хариултын жагсаалтад харагдана. Хариултыг өөрчлөх, устгах бол хариулт бүрийн ард байрлах үйлдлээс сонгох боломжтой.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын орчны стандартын Эрсдэлийн үнэлгээ хийх энэхүү ЦАХИМ АСУУЛГА хэрхэн нэвтрэх талаарх аргачилсан зөвлөмжийг боловсруулан хүргэж байна. Цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар арга зүйч, багш, нярав, нягтлан бодогч, эмч, тогооч, бусад ажилтны төлөөлөл оролцсон “Үнэлгээний ажлын хэсэг” байгуулна.
Мөн “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин. Ерөнхий шаардлага” MNS 6558 : 2015 стандартыг PDFхэлбэрээр байршуулсан тул та бүхэн татаж аваад, асуултад хариулахдаа ашиглаарай.
Энэхүү АСУУЛГА нь 17 агуулгын хүрээнд 176 асуулттай. Та (таван хошуу) тэмдэглэгээтэй асуулт бүрийг заавал хариулсан байх ёстой.
Агуулга-1. Ерөнхий мэдээлэл 12 асуулт
Агуулга -2. Хяналтын камер 7 асуулт
Агуулга 3. СӨББ-ын гаднах орчин 10 асуулт
Агуулга 4. Тоглоомын талбайн тоног төхөөрөмж, хүртээмж 15 асуулт
Агуулга 5. СӨББ-ын барилга байгуулам 13 асуулт
Агуулга 6. Галын болон аюулгүй байдлын дохиоллын систем 9 асуулт
Агуулга 7. Анги бүлэг 7 асуулт
Агуулга 8. Хүүхдийн ширээ 10 асуулт
Агуулга 9. Хүүхдийн сандал 10 асуулт
Агуулга 10. Цэцэрлэгийн нийт бүлгийн цонхны тоо 5 асуулт
Агуулга 11. Ариун цэврийн өрөө 31 асуулт
Агуулга 12.Гал тогоо 8 асуулт
Агуулга 13. Хөгжим, Биеийн тамирын танхим 4 асуулт
Агуулга 14. Сургалтын хэрэглэгдэхүүн 8 асуулт
Агуулга 15. Аюулгүй байдал 19 асуулт
Агуулга 16. Нэмэлт асуулт 5 асуулт
Та асуулт бүрийг сайтар уншиж, судлаад, ҮНЭН, ЗӨВ, БОДИТ-оор хариулна уу. Зарим асуултад нэмэлт тайлбарыг орууллаа.
АГУУЛГА-1. Ерөнхий мэдээлэл. (12 асуулгатай)
1.4), 1.5) Үндсэн болон Хувилбарт сургалтад ашиглаж байгаа Гэрийн тоонд Гал тогооны зориулалтаар ашиглаж байгаа гэрийн тоог нэмж Дүн тоог бичнэ.
1.11) Цэцэрлэгийн байршил сонгохдоо Аймгийн төв, сумын төв, багийн төв гэдгийг сонгоно. Хэрэв та Нийслэлийн цэцэрлэг бол дүүргээс нэмж сонгоно.
1.12.) Байгууллагын дэргэдэх цэцэрлэг бол гэсэн асуултад Танай цэцэрлэг Байгууллагын дэргэдэх цэцэрлэг, салбар бүлэгтэй бол энэ асуултад хариулна. Хэрэв байхгүй бол бөглөхгүй.
АГУУЛГА-3. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гадна орчин.
3.2.) Цэцэрлэгийн эзэмшил газрын хэмжээ 90 хүртэл хүүхэдтэй бол нэг хүүхдэд ногдох талбай 35м2 буюу 3150м2 байгаа эсэх гэдэг асуултад хариулахдаа Танай цэцэрлэгийн хүчин чадал 90 хүртэл хүүхэд хүлээн авах чадалтай бол 1хүүхэд*35м2=..... байхаар тооцож цэцэрлэгийн эзэмшил газрын хэмжээг эрх бүхий байгууллага тогтоож, баталгаажуулалт хийсэн байна.
3.3) Цэцэрлэг 90-ээс дээш хүүхэдтэй бол нэг хүүхдэд ногдон талбай 30м2 буюу 2700м2 байгаа эсэх гэдэг асуултад хариулахдаа Танай цэцэрлэгийн хүчин чадал 90-ээс дээш хүүхэдтэй бол 1хүүхэд*30м2=......... байхаар тооцож цэцэрлэгийн эзэмшил газрын хэмжээг эрх бүхий байгууллага тогтоож, баталгаажуулалт хийсэн байна.