Сургалтын хэлбэрийн асуумж
Боловсролын удирдлагын Сургалтын байгууллагын асуумж модулийн Сургалтын хэлбэрийн асуулга талбарт тухайн сургуулийн хичээллэх хэлбэрийн үйл ажиллагааны мэдээллийг харах болон бүртгэл хөтлөх боломжтой.
- Сургалтын байгууллагын асуумж модулийг сонгоно.
- Сургалтын хэлбэрийн асуулга хэсэг
- НЭМЭЛТ товчыг дарж тухайн өдрийн судалгааны бүртгэлийг асуулгын дагуу бөглөн үүсгэнэ.
- БҮРТГЭХ товчыг дарж тухайн өдрийн асуулгыг бүртгэх товч дээр даран анги бүлэг тус бүрийн мэдээллийг өдөр бүр бүрэн гүйцэд оруулна.
- Мэдээллийг оруулахын тулд бага боловсрол, суурь боловсрол, бүрэн дунд боловсролоос тус бүрд нь сонгох эсвэл бүгдийг нь сонгож хайх товч дарна.
- Хайлтаас гарч ирсэн багшийн нэрсийн ард байрлах үйлдэл баганы бүртгэх товч дарснаар ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ цонх гарч ирэх ба асуулгын дагуу ямар сонголт хийснээс шалтгаалан КОРОНАВИРУСТ ХАЛДВАР/КОВИД-19/-ЫН УЛМААС АВСАН АРГА ХЭМЖЭЭ хэсэг идэвхэжнэ.
- Жишээ нь: - ЗАЙН /100%/, ХААСАН гэсэн сонголтыг сонговол КОРОНАВИРУСТ ХАЛДВАР/КОВИД-19/-ЫН УЛМААС АВСАН АРГА ХЭМЖЭЭ гэсэн хэсэг идэвхжин асуулгыг бөглөх боломжтой болно.
- ТАНХИМ /100%/, ТАНХИМ, ТАНХИМЫН БУС ХОСОЛСОН 5:9 гэсэн сонголтыг сонгосон тохиолдолд КОРОНАВИРУСТ ХАЛДВАР/КОВИД-19/-ЫН УЛМААС АВСАН АРГА ХЭМЖЭЭ гэсэн хэсэг идэвхгүй болох бөгөөд тус хэсгийг бөглөх шаардлагагүй.
- Тухайн өдрийн бүх ангийн мэдээллийг асуулгын дагуу бөгөлсөн тохиолдолд ИЛГЭЭХ товч дарснаар ЕБС, СӨБ-ын жижүүр багш, нийгмийн ажилтны эрх дээр харагдах бөгөөд мөн аймаг, дүүргийн нэгтгэл дээр нэгтгэгдэж БХ/БСУГ, НБГ мэргэжилтнүүд хянах боломжтой болно.
2. БСУГ-н мэргэжилтэн, сургалтын менежерүүд суралцагчдын эрүүл мэндийн асуумжийг нэгдсэн байдлаар жижүүр багш, нийгмийн ажилтны эрхээр хандаж 5 маягтыг татаж нэгтгэсэн мэдээллийг харах боломжтой.
I. Маягт 1 : Танхимаар хичээллэж байгаа анги, суралцагч/ журмын 2.2..1, 2.14 дэх заалт/5/5- Энэ заалтанд тухайн сургуулийн танхимаар 100% хичээллэж байгаа анги бүлэг, суралцагчдын тоо, ээлжүүдийг харна.
* Тайлан цэсрүү орж маягт 1.1 -ийг сонгож нэгж, өмчийн хэлбэр, огноог сонгож тайлан харна.