Шагналд тодорхойлох
Нэр дэвшигчийг шагналд тодорхойлох үйлдлийг хийхдээ дараах алхамчилсан зааврын дагуу хийнэ. Үүнд:
- Шагнал модулийг сонгож орно.
- НЭР ДЭВШИГЧ мэдээллийн хэсэг рүү орно.
- Цонхны баруун дээд талд байрлах Шагналд тодорхойлох товчийг дарна.
- Нэр дэвшигчийн анкетыг бөглөх, шагнал болон сонгогдсон шагнал авахад бүрдүүлэх материалтай холбоотой хавсралт хэсгийн мэдээллийг оруулж хадгална.
- Нэр дэвшигчийн мэдээллийг илгээх үйлдлийг хийнэ.
Анхаарах нь:
* Нэр дэвшигч нь системд бүртгэл(цэцэрлэг, ЕБС, НТБТ-д ажиллаж байгаа)-тэй бол нэр дэвшигчийн системд бүртгэлтэй мэдээллийг засах боломжгүй байдлаар харуулна. Иймд БСМС-д бүртгэлтэй нэр дэвшигчийн мэдээллийг системд дутуу оруулсан бол нэр дэвшигчээр тодорхойлон, анкетыг онлайнаар илгээхээс өмнө системд дараах үйлдлийг байгууллагын сургалтын менежерийн эрхээр орж “Хүний нөөцийн удирдлагын систем”-д дараах үйлдлийг хийнэ.
- Тухайн хүний хувийн мэдээлэл рүү орж хаяг, холбоо барих, боловсрол, ажлын түүх, өмнөх авсан шагналтай холбоотой мэдээллийг оруулж өгөх
- Байгууллага нь хүний нөөцийн систем дээрхи өөрийн байгууллагын хаяг болон холбоо барих утасны дугаар, имэйлтэй холбоотой мэдээллээ оруулж хадгалсан байна.
Цонхны баруун дээд талд байрлах шагналд тодорхойлох үйлдлийг хийхэд дараах цонх гарна.
Шагналд тодорхойлон, нэр дэвшигчийн анкетыг илгээх үйлдэлд дараах бүлэг мэдээллийг оруулна. Үүнд:
- Тодорхойлох (нэр дэвшигчийг болон шагналыг тодорхойлох)
- Нэр дэвшигч (нэр дэвшигчийн холбоо барих, хаяг, боловсрол, ажлын түүх, өмнөх авсан шагналын мэдээлэл)
- Шагналын мэдээлэл (Шагналд тодорхойлж байгаа байгууллага, шагналыг хариуцсан мэргэжилтэн, шагналыг өгөхөд шаардагдах шаардлагатай мэдээлэл)
- Хавсралт (Сонгогдсон шагналд тодорхойлоход шаардагдах баримт материал)
- Илгээх (Дараагийн шатны байгууллага руу илгээгдэнэ.)
Дээрх бүлэг мэдээллийг хэрхэн оруулахыг задалбал:
- Тодорхойлох:
Дээрх цонхонд дараах үйлдлийг хийнэ.
- Нэр дэвшигчийн иргэншилийг сонгож шагналд тодорхойлох хүнийг сонгох
- Цонхны баруун талын шагналын жагсаалтаас тухайн хүнийг шагнуулах шагналыг сонгох үйлдлийг хийнэ.
Шагналд тодорхойлох нэр дэвшигчийн Иргэншилийг сонгоно. МОНГОЛ бол
- Нэр дэвшигчийн регистрийг оруулахад доорхи цонх нээгдэнэ.
Цонхонд хийгдэх үйлдлийн дэлгэрэнгүй тайлбар:
Алхам |
Үйл явц |
|
Регистр талбарт регситрийн дугаарыг оруулж хайх товчийг дарснаар хайлтын үр дүнг УБЕГ-ын Иргэний бүртгэлийн сангаас хайж тухайн хүний үндсэн мэдээллийг харуулна. товчийг дарснаа |