4. Суралцагчид болон багш ажилчдыг QR кодоор нэвтрүүлэх заавар
Нийгмийн ажилтан болон жижүүр багш нар ESIS системийн гар утасны апплекэйшн ашиглан суралцагч болон ажилчдын эрүүл мэндийг QR кодоор шалган сургуульд нэвтрүүлнэ. Ингэснээр суралцагчид, багш ажилчдыг Коронавирусээс урьдчилан сэргийлэх боломжтой болно.
Нэвтрэх үйл ажиллагааны бүртгэл нь 3 хэсгээс бүрдэнэ.
1. Суралцагч, багш ажилтны QR үнэмлэх хэвлэх
2. Нэвтрэлт
3. Тандалт судалгаа
1. Багш, Ажилтан, Суралцагчдад QR код олгох, хэвлэх заавар:
Суралцагчдад шинээр QR код олгохын тулд дараах дарааллыг баримтлана.Үүнд:
1. Боловсролын удирдлагын ТАЙЛАН модулыг сонгоно.
2. Суралцагчийн хөтөлбөр, түвшин, бүлгийг сонгоно.
3. Тайлан үзэх товчыг дарна.
4. Хэвлэх товч дарснаар суралцагчдад олгох QR код мэдээлэл бүхий үнэмлэхийг хэвлэн суралцагчдад олгоно.
- Сурагчийн QR код олгохын тулд Боловсролын удирдлагын Тайлан модулийг сонгоно.
1. Суралцагчийн хөтөлбөр, Түвшин, Бүлэгийг сонгоно.
2. Суралцагч хэсгийг сонгоно.
3. Тайлан үзэх товчыг дарна.
- Хэвлэх товчыг дарна.
Багш, ажилтанд QR код олгох, хэвлэх заавар:
Багш, ажилчдад шинээр QR код олгохын тулд дараах дарааллыг баримтална. Үүнд:
1. Боловсролын удирдлагын ТАЙЛАН модулыг сонгоно.
2. Багш, ажилтан хэсгийг сонгоно.
3. Хэвлэх товчыг дарснаар багш, ажилчдад олгох QR код мэдээлэл бүхий үнэмлэхийг хэвлэн олгоно.
- Багш, ажилчидын QR код олгохын тулд Боловсролын удирдлагын Тайлан модулийг сонгоно.
- Багш ажилтан хэсгийг сонгож тайлан үзэх товчыг дарна. &