Менежер

– ЕБС

23.1 Ерөнхий мэдээлэл


БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ нь 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан бөгөөд тус тушаалд “КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ҮЕД ЦЭЦЭРЛЭГИЙН СУРГАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД МӨРДӨХ ТҮР ЖУРАМ, КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ҮЕД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХАД МӨРДӨХ ТҮР ЖУРАМ-ыг батлан гаргасан болно. Тушаалтай ЭНД дарж танилцана уу.

Тус тушаалын дагуу системд тулгуурлан хийгдэх бүртгэл:

•АУБ нь Суралцагчдаас суралцах хэлбэр /танхим, зайн, хосолсон/-ийн асуулга авах, нэгтгэх

•Эцэг, эхээс чөлөөний хүсэлтийг системээр хүлээн авах

•Сурагчийн үнэмлэх олгох /QR код бүхий/

•Сургууль, цэцэрлэгт нэвтрэх бүртгэл

•Багш, Ажилтан, Суралцагч бүгд QR код бүхий үнэмлэхтэй байна

•Гар утасны апликэйшн, Вэб систем ашиглаж болно

•Эрүүл мэндийн асуумжыг эцэг, эх болон багш бөглөх

•Хариу арга хэмжээний бүртгэл

•Нэгтгэл тайлан нь яам болон тандалтын багын ажилтанд харагдана

•Ирц, Өвчлөл, Авсан арга хэмжээ гэх мэт

Жишээ нь: 

Өдрийн ирц, тандалт бүртгэлийн үйл явцыг хураангуйлан харуулав.

Сурагчийг сургуульруу нэвтрэхэд тандалтын баг нь дараах дарааллын дагуу бүртгэлийг хийнэ.

Өдрийн ирцийн нэгтгэлийг:

• Тухайн сургууль

• Аймаг, дүүргийн БХ, НБГ, БСУГ

• Улсын хэмжээнд БШУЯ суралцагчийн суралцах хэлбэрээс үл хамааран ирцийн мэдээллийг нэгтгэн харах боломжтой.

Тандалтын баг болон Анги удирдсан багш нар esis.edu.mn вэб болон ESIS апликэйшн ашиглан тухайн суралцагчийн эцэг эх, асран хамгаалагчийн дэлгэрэнгүй мэдээллийг харж ар гэрт нь мэдээлэх боломжтой. Тус мэдээлэлд:

• Эцэг эхийн утасны дугаар

• Гэрийн хаяг

• Имэйл хаяг зэрэг багтана.