БСУГ

– ЕБС

Шагналд тодорхойлох


Нэр дэвшигчийг шагналд тодорхойлох үйлдлийг хийхдээ дараах алхамчилсан зааврын дагуу хийнэ: Үүнд:

  1. ШАГНАЛ модулийг сонгож орно.
  2. НЭР ДЭВШИГЧ мэдээллийн хэсэг рүү орно.
  3. Цонхны баруун дээд талд байрлах Шагналд тодорхойлох товчийг дарна.
  4. Нэр дэвшигчийн анкетыг бөглөх, шагнал болон сонгогдсон шагнал авахад бүрдүүлэх материалтай холбоотой хавсралт хэсгийн мэдээллийг оруулж хадгална.
  5. Нэр дэвшигчийн мэдээллийг илгээх үйлдлийг хийнэ.

Анхаарах нь:

* Нэр дэвшигч нь системд бүртгэл (цэцэрлэг, ЕБС, НТБТ-д ажиллаж байгаа)-тэй бол нэр дэвшигчийн системд бүртгэлтэй мэдээллийг засах боломжгүй байдлаар харуулна. Иймд БСМС-д бүртгэлтэй нэр дэвшигчийн мэдээллийг системд дутуу оруулсан бол нэр дэвшигчээр тодорхойлон, анкетыг онлайнаар илгээхээс өмнө системд дараах үйлдлийг байгууллагын сургалтын менежерийн эрхээр орж “Хүний нөөцийн удирдлагын систем”-д дараах үйлдлийг хийнэ.

* Нэр дэвшигчийг шагналд тодорхойлохдоо алдаа илгээсэн нөхцөлд БШУЯ-ны мэргэжилтэнд засуулах хүсэлт илгээнэ.

  1. Тухайн хүний хувийн мэдээлэл рүү орж хаяг, холбоо барих, боловсрол, ажлын түүх, өмнөх авсан шагналтай холбоотой мэдээллийг оруулж өгөх
  2. Байгууллага нь хүний нөөцийн систем дээрхи өөрийн байгууллагын хаяг болон холбоо барих утасны дугаар, имэйлтэй холбоотой мэдээллээ оруулж хадгалсан байна.

Цонхны баруун дээд талд байрлах шагналд тодорхойлох үйлдлийг хийхэд дараах цонх гарна.