Шинэ хэрэглэгчээр бүртгүүлэх заавар
Тэтгэлгийн системд шинэ хэрэглэгчээр бүртгүүлэхдээ дараах дарааллыг баримтална.
1. https://scholarship.esis.edu.mn/grant/login.html сайтруу орно.
2. Шинэ хэрэглэгч гэсэн хэсэгт орно.
3. Өөрийн хувийн и-мэйл хаяг болон зурган текстийг оруулж бүртгүүлэх гэсэн товч дээр дарна.
/баталгаажуулах холбоос таны и-мэйл хаягт очих бөгөөд та и-мэйл хаягаа шалгах/
4. Хэрэглэгчийн эрх баталгаажуулах код гэсэн хэсгийг хуулж авах болон энэ линкээр гэсэн хэсэгт дарж бүртгэлийг баталгаажуулна.
5. Системд нэвтрэх шинэ нууц үгийг 2 удаагийн давталттай оруулах, баталгаажуулах код гэсэн хэсэгт и-мэйл дээр очсон баталгаажуулах кодыг оруулах, мөн зурган текст оруулан баталгаажуулах үйлдэл хийнэ.
6. Бүртгүүлсэн и-мэйл хаягаа оруулж системд нэвтэрнэ.
Шинэ хэрэглэгчээр бүртгүүлэх видео заавартай танилцана уу.