Б-СӨБ-4 маягтын үзүүлэлтийг системээс гаргах зааварчилгаа
Б-СӨБ-4 тайлангийн маягтын үзүүлэлтийг системээс гаргах зааварчилгаа
Маягтын үзүүлэлтийг дараах дүрмээр бодно.
Анхаарах нь:
- Бүх ажилчдыг тоолохдоо Хүний нөөцийн системд ажил эрхлэлт нь Батлагдсан, төлөв нь Идэвхитэй, давхар ажил эрхлэлттэй бол Үндсэн ажил эрхлэлтийг тоолно.
- Боловсролын түвшинг тоолохдоо Хүний нөөцийн системд боловсрол нь тухайн ажилтны боловсролын талаарх мэдээллийг оруулан түүний өмнө байрлах чеклэлтэй байгааг тоолно.
- Мэргэшлийн зэрэг тоолохдоо Хүний нөөцийн системд мэргэшлийн бэлтгэлийн тухай мэдээллийг оруулсан байгааг тоолно.
- Улсад ажилласан жил тоолохдоо Хүний нөөцийн системд ажлын түүх хэсэгт нийт ажил эрхэлж байсан жилээр тоолно.
- Тухайн албан тушаалд ажилласан жил тоолохдоо Хүний нөөцийн системд ажлын түүх хэсэгт оруулсан мэдээллээр тоолох бөгөөд тухайн албан тушаалд томилсон өдрийн мэдээллийг оруулснаар тоолно.
- Тайлангийн хугацаанд мэргэжил дээшлүүлсэн байдал тоолохдоо Хүний нөөцийн системд тухайн ажилтны боловсрол хэсэгт мэргэшүүлэх сургалтад бүртгэл хөтлөсөн бөгөөд жилийн хугацаанд /2019.09.01-ээс 2020.09.01-ны хооронд/ сургалтад хамрагдалтыг тоолно.
Дараах ажлын байр, орон тоо, ажлын ангилалаар үүсгэсэн ажилтан, албан хаагчдыг харуулна.