Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй тушаал
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ нь:
2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан бөгөөд тус тушаалд “КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ын үед цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам, байгуулахад мөхдөх түр журам, коронавируст халдварын үед ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалт зохион байгуулахад мөрдөх түр журамыг батлан гаргасан болно. Тушаалтай ЭНД дарж танилцана уу.
Тус тушаалын дагуу системд дараах бүртгэлүүд хийнэ.
1. Эцэг эхийн асуумж
Эцэг эх өөрийн системийг ашиглаж хүүхдийн эрүүл мэндийн асуумжийг бөглөснөөр суралцагчид, багш, ажилчдыг /КОВИД-19/-ээс урьдчилан сэргийлэх боломжтой. Улсын хэмжээнд өдөрт илэрч байгаа ковид-19 тоон судалгаанд нөлөөлнө.
Эцэг эх өөрийн хүүхдийн биеийн байдлыг хянаж шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг тодорхойлж эрүүл мэндийг асуумжийг бөглөж илгээнэ.
2. АУБ-н багшийн бүртгэл:
2.1 АУБ нь Суралцагчдаас суралцах хэлбэр авах /танхим, зайн, хосолсон/
2.2 Эцэг, эхээс чөлөөний хүсэлтийг системээр хүлээн авах
2.3 Суралцагчийн үнэмлэх олгох /QR код/
3. Сургуулийн суралцагч болон багш, ажилчдыг QR кодоор нэвтрүүлэх бүртгэл:
3.1 Жижүүр багш, нийгмийн ажилтнууд тандалтын эрхээр Гар утасны апликэйшн эсвэл Вэб системийг ашиглан нэвтрүүлнэ. /Багш, Ажилтан, Суралцагч/
3.2 Эрүүл мэндийн асуумж
3.3 Хариу арга хэмжээний бүртгэл
3.4 Нэгтгэл тайлан
3.5 Ирц, Өвчлөл, Авсан арга хэмжээ
Таны хүүхэд дараах дарааллын дагуу бүртгэл хийлгэж сургуульд нэвтэрнэ.
Суралцагч хэвийн бус тохиолдолд тандалтын баг болон Анги удирдсан багш нар esis.edu.mn систем эсвэл ESIS апликэйшн ашиглан эцэг эх, асран хамгаалагчийн дэлгэрэнгүй мэдээллийг харж асран хамгаалагчид мэдэгдэнэ.
1.Эцэг эхийн утасны дугаар
2.Гэрийн хаяг
3.Имэйл хаягийг системээс харна.
Тандалтын баг болон багшийн бүртгэсэн өдрийн ирц нэгтгэсэн байдлаар дараах байгууллагуудад харагдана.
• Сургууль ирцийн нэгтгэл
• Аймаг, дүүргийн БХ, НБГ, БСУГ
• Улсын хэмжээнд БШУЯ суралцагчийн суралцах хэлбэрээс үл хамааран ирцийн мэдээллийг нэгтгэн харна.