Багш

– ЕБС

Сургалтын арга зүйн зөвлөмж


Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүйн зөвлөмж

Шинэ төрлийн коронавирусын (Ковид-19) дэгдэлт дэлхийн олон оронд хурдтай тархаж байгаатай холбогдуулан уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр авах арга хэмжээний хүрээнд, улсын онцгой комиссын удаа дараагийн хуралдаанаас 2019-2020 оны хичээлийн жилийн хоёрдугаар хагаст ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар хаах шийдвэр гарсан.

Тиймээс 2020-2021 оны хичээлийн жилийн эхний 9 дүгээр сард өмнөх ангийн теле хичээлийн үр дүнг оношлон тодорхойлох, шаардлагатай агуулгыг бататган заах агуулга, арга зүйг энэхүү зөвлөмжөөр багш та бүхэнд хүргэж байна.

Байршуулсан номыг татан авч хичээл сургалтын үйл ажиллагаандаа ашиглахыг зөвлөж байна.

Тухайн номыг татан авахдаа дараах дарааллыг баримтлана.

1. Багш өөрийн эрхээр системд нэвтрэн орно.

2. Дэлгэцийн зүүн гар талд байрлах жасгаалтаас Гарын авлага, материал гэсэн үйл ажиллагаа идэвхижүүлэн сонгоход 2 төрлийн сонголт гарч ирэх бөгөөд түүний Сургалтын арга зүйн зөвлөмж гэсэн сонголтыг сонгоно.

3. Сургалтын арга зүйн зөвлөмж хэсэгт дарахад дараах цонх нээгдэж харагдах бөгөөд жагсаалтаас татан авах зөвлөмжийн өмнө байрлах татах гэдэг товч дарж татаж авна.